Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө өнөөдөр Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-т сургалт зохион байгууллаа. Тэрбээр долоо хоног бүр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоодын төлөөлөлтэй уулзаж, бодит нөхцөл байдалтай танилцан, тэдэнд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хамгийн их тулгамддаг асуудал бол хүртээмжтэй орчин нөхцөл, аюулгүй байдал, нийтийн тээврийн үйлчилгээ юм. Иймд хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийтийн тээврээр зорчиход тулгамддаг бэрхшээлүүдийг ойлгуулах зорилгоор дадлага сургалт зохион байгуулав.