Говь-Алтай аймгийн Халиун сумын нутагт орших Бурхан буудай уулын тахилга наадам болж, хүчит бөхийн барилдаан зохион байгуулжээ. Барилдаанд аймгийн арслан Б.Отгонбаатар түрүүлж, аймгийн начин М.Өгөөдэй үзүүрлэв. Их шөвөгт аймгийн харцага н.Батсайхан, сумын заан М.Өсөх-Ирээдүй нар шалгарлаа. Түрүү бөх Б.Отгонбаатар нь 2008 онд аймгийн начин, 2010 онд аймгийн арслан цол хүртсэн бөгөөд сүүлийн жилүүдэд улсын цолонд ойрхон бөхийн тааварт байгаа бөх юм.