“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-Жендэрийн эрх тэгш байдал ба тогтвортой хөгжил” олон улсын чуулга уулзалтын талаар мэдээлэл өгч байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Булгантуяа дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Номхон далайн улс орнуудыг дамжсан тогтвортой хөгжлийн хэлэлцээ БНСУ-д болсон. Дараагийн хэлэлцээрийг Монгол Улсад Жендерийн сэдвээр зохион байгуулъя хэмээн зохион байгуулж буй. Энэ удаагийн хэлэлцээрээс нэлээдгүй үр дүнг харж байгаа. Олон улсын эрдэмтэн судлаачид, Стенфордын их сургуулийн оюутнууд ирнэ. Дэлхийн хэмжээний ийм том арга хэмжээ зохион байгуулахад эрдэмтэн судлаачдыг оролцуулах ёстой.
Бид 2015 онд НҮБ-аас баталсан тогтвортой хөгжлийн зорилгыг хамгийн түрүүнд баталсан улс орнуудын нэг. Бидний өмнөө тавьсан зорилгууд ковидын үед хойшилсон.
Дэлхийн эдийн засгийн форумаас тогтвортой хөгжлийн үзүүлэлтүүдийг гаргадаг. Эндээс гарахад зарим үзүүлэлтүүд муу байгаа. Тухайлбал, Боловсролын хүртээмж сайн байгаа ч боловсролын чанар муу байна. Мөн өр зээлийн асуудал, уур амьсгалын өөрчлөлт зэрэг асуудлуудад муу үнэлгээтэй байгаа. Жендэртэй холбоотой хуулийн төслүүд УИХ-аар дэмжигдэж байгаа энэ цаг үед энэ хурал зохион байгуулагдаж байгаагаараа онцлог болж байна" гэв.
Д.Батчулуун