Хэвлэл мэдээллийн мэргэжлийн холбоод хамтран Сонгуулийн хуулийн талаар шаардлага гаргаж байгаа талаар мэдээлэл өгч байна. Энэ үеэр Өдөр тутмын сонины холбооны тэргүүн Б.Нямдорж дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Сонгуульд нэр дэвшигч, бие даагч нар сурталчилгаагаа зөвхөн дотоодын хэвлэл мэдээллийн хэрэгслээр явуулаач гэх саналыг гаргасан. Энэ нь сошиал орчноос болгоомжилж байгаа юм. Өмнөх сонгуулиуд сошиал орчинд бужигнаан үүсгэж, хэрүүл маргаан гарч байсан.
Иймд 2024 оны сонгуулийн сурталчилгааг дотоодын хэвлэл мэдээллээр явуулбал эдийн засаг, үндэсний аюулгүй байдал талаасаа чухал ач холбогдолтой.
Судалгаагаар фейсбүүкийн нэг сая хуурамч хаяг байгаа нь тогтоогдсон. Үүний 50 хувь нь гадаадаас нэтэрч байгаа. Сошиал орчинд сонгуулийн сурталчилгаа хийвэл асар их бужигнаан үүснэ. Сонгуулийн сурталчилгаанд асар их мөнгө зарцуулагдах байх. Харин тэр мөнгийг монголдоо авч үлдье гэдэг санал уг шаардлагад давхар явж байгаа" гэв.
Д.Батчулуун