Төрийн ордонд
09:00 цагт Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна.
11:00 цагт Нийгмийн бодлогын байнгын хорооноос Монгол Улсын олон талт олон улсын гэрээ, гэрээний хорооны зөвлөмжийн хэрэгжилтийн тайланг сонсоно.
16:00 цагт Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооноос Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны 2022 оны үйл ажиллагааны тайлан, 2023 оны төлөвлөгөө болон сайжруулсан шахмал түлшний чанар эрсдэлийн талаар мэдээлэл сонсоно.
Туушин зочид буудлын Соёмбо танхимд
10:00-17:00 цагт "Цахим орчны хүүхэд хамгаалал 2023" үндэсний хэлэлцүүлгийг зохион байгуулна.
Шангри-Ла зочид буудалд
10:00 цагт “Ногоон санхүүжилт-Олон улсын чуулган”-ыг зохион байгуулна.
Төрийн ордны чуулганы танхимын үүдэнд
10:30 цагт Зам, Тээврийн Хөгжлийн сайд С.Бямбацогт орон нутгийн нислэг сэргэж байгаатай холбогдуулан нислэгийн үнэ тариф, цагийн хуваарь болон бусад цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
АТГ-ын "Олон нийтийн төв"-д
11:00 цагт Авлигатай Тэмцэх Газрын олон нийтийн зөвлөлөөс мэдээлэл хийнэ.
"Монгол Ньюс" мэдээллийн төвд
11:00 цагт "Авто зам засвар арчлалт" ТӨХК-иас 20 байгууллагыг нэгтгэхийг эсэргүүцэж буй талаар Монголын авто замчдын ҮЭ-үүдийн холбооноос мэдээлэл хийнэ.
NoWar галерейд (СБД нэгдүгээр хороо Баянгол зочид буудлын баруун урд)
11:00 цагт Украин улсад үзүүлэх хүмүүнлэгийн тусламж ба NoWar хөдөлгөөн 475 дахь өдөр сэдэвт хэвлэлийн бага хурал зохион байгуулна.