Зуслангийн бүсэд иргэд дур мэдэн газраа нэмж хашаалснаас шалтгаалан эмнэлгийн тусламж авах, түймэр гарлаа гэхэд онцгой байдлын машин явах боломжгүй нөхцөлийг үүсгэжээ. Бүр зарим нь гэртээ орохын тулд хэдэн айлын хашаа дамнан алхах тохиолдол ч байдаг. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд ирдэг өргөдөл, хүсэлтийн 50 орчим хувь нь орц, гарц гаргах тухай байдаг байна. Иймээс тус албанаас зуслангийн бүсийн 26 аманд дахин төлөвлөлт хийж эхэлсэн бөгөөд Шадивлан, Жигжид, Хуурай мухар, Бэлхийнх дуусжээ. Энэ хүрээнд Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба Чингэлтэй дүүргийн ЗДТГ-тай хамтран эхний ээлжид Шадивлангийн амны газар ашиглалтын байдлыг сайжруулж, жишиг ам болгохоор бэлтгэл ажлыг хангаж байна.
Сэтгэгдэл (1)