Улсын хэмжээнд 2023 оны зургаадугаар сарын 1-ний өдрийн байдлаар 377.0 мянган га талбайд тариалалт хийснээс үр тариа 291.6 мянган га-д, техникийн ургамал 59.8 мянган га-д, төмс 10.4 мянган га-д, таримал тэжээлийн ургамал 10.4 мянган га-д, хүнсний ногоо 4.8 мянган га-д, бусад ургамал 0.5 га-д тус тус тариалсан байна.
Нийт тариалсан талбай өмнөх оны мөн үеэс 12.9 (3.5 %) мянган га-гаар өссөн байна. Ургамлын төрлөөр тариалсан талбайг авч үзэхэд бусад ургамал 0.1 (99.6 %) мянган га, хүнсний ногоо 0.4(8.3 %) мянган га, үр тариа 7.7 (2.6 %) мянган га-гаар буурсан .
Таримал тэжээл 5.3(2.0 дахин) мянган га, техникийн ургамал14.6 (32.2%) мянган га, төмс 1.3 (14.1%) мянган га-гаар тус тус нэмэгдсэн байна.
Эх сурвалж: Үндэсний статистикийн газар