Монголын тайз дэлгэц, хошин урлагийн жүжигчин, зохиолч, найруулагч, гавьяат жүжигчин Ишдоржийн Одончимэг өнөөдөр нас нэмлээ, 56 нас хүрч байна. Түүний бүтээсэн дүрүүдийг үзэгчид андахгүй.
“Сэрүүн дуганы мөхөл” “Алганы хээ”, “Ээждээ л үнсүүлэхсэн”, “Болсон явдал”, “Танхай тээгч”, “Солиот эх”, “Алтан өндөг”, “Үхэж үл болно” зэрэг дэлгэцийн бүтээлд гол дүр, туслах дүрүүдэд тоглосон. Тайзны бүтээлүүдийг дурдвал мундахгүй.
Тэр 2008 онд гавьяат жүжигчин цолоор шагнуулж, 2014 онд “Гэгээн муза” наадмын шилдэг эмэгтэй дүр, 2018 онд Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын анхдугаар кино наадмын шилдэг эмэгтэй дүр, 2019 онд Cinema Awards-2019 кино наадам шилдэг эмэгтэй жүжигчин шагналыг хүртжээ.
Сэтгэгдэл (2)