Алтан овооны тахилгын үеэр 18-19 дүгээр зууны үеийн дурсгалуудд дэлгэгдэнэ. "Чулуун цадиг" нэртэй энэхүү үзэсгэлэн наймдугаар сарын 3-6-ны өдөр Дарьганга суманд гарна.
Үзэсгэлэнд Сүхбаатар аймгийн хэмжээнд хад чулуун дээр сийлэгдэж үлдсэн дурсгалуудыг гэрэл зураг болон бодитоор нь дэглэх юм. Ийм үзэсгэлэн урьд өмнө анх удаа гарч байгаагүй нь Урлаг судлаачдын анхаарлыг татаж байна.
430 гаруй м2 талбайд дэлгэгдэх энэхүү үзэсгэлэнгээс хүн чулууны эд хэрэглэлүүд, чулуун дурсгалтай холбоотой хадны сүг зураг, зосон зураг, хаданд сийлсэн зургууд, хүрэл чулуун зэвсгийн үеэс авхуулаад эртний Түрэгийн болон Эзэнт гүрний үеийн дурсгалууд ч багтах юм.
Түүнчлэн хүн чулууны өмнө байсан тахилын ширээ болон 18-19-р зууны үеийн сүм хийдийн барилгын хана дээр үлдсэн зарим дурсгалуудыг бодитоор үзэх боломжтой.
Үзэсгэлэнтэй уялдаатай Сүхбаатар аймгийн 10 гаруй зураачдын онц сонирхолтой бүтээлүүдээс гадна уран бүтээлчдийн бие даасан үзэсгэлэн ч хамт дэглэгдэх ажээ.