Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Гавьяат тамирчин, мэргэжлийн сумогийн 69 дэх их аварга Мөнхбатын Даваажаргал өнөөдөр Төв аймгийн Эрдэнэсант суманд очиж аавынхаа хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.
Тэрбээр төрсөн нутаг Төв аймгийн 100 жилийн ойг тохиолдуулан, зодог тайлснаасаа хойш Монголд анх удаа ирж буй. Өчигдөр буюу долдугаар сарын 27-ны өдөр эхэлсэн ойн наадмын нээлтэд оролцож, аавынхаа төрсөн газар очно хэмээн ярьснаа ийнхүү гүйцэлдүүлж, хэдэн хоногийн өмнө нээн босгосон аавынхаа хөшөөнд хүндэтгэл үзүүлж байна. Нутгийн зон олон аваргыг халуун дотноор хүлээн авлаа.
Түүний аав Монгол Улсын дархан аварга Жигжидийн Мөнхбат 1941 оны зургадугаар сарын 1-нд Төв аймгийн Эрдэнэсант суманд төрсөн бөгөөд энэ жил Эрдэнэсант сумынхан 100 жилийн ойн баяраараа дархан аваргын дурсгалд зориулж хөшөө босгосон юм.