зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монголын анхны бүрэн дунд сургууль

2023-8-29
0
ЖИРГЭХ

Тун удахгүй хичээлийн шинэ жил эхэлж, сургууль цэцэрлэгүүд үүд хаалгаа дэлгэх чухал үе болох гэж байна. Есдүгээр сарын нэгнийг тохиолдуулан бид та бүхэнд Монголын боловсролын байгууллагууд хэрхэн үүсэж хөгжсөн талаар түүхэн баримтат цуврал мэдээг хүргэхийг зорьж буй. Тэгвэл энэ удаа Монгол Улсад анхны бүрэн дунд сургууль хэрхэн үүсэж, хөгжсөн талаар бэлтгэлээ.


Ардын хувьсгал Монголд ялсны дараа 1921 оны наймдугаар сарын 14-ний өдөр ардын засгийн газрын хуралдаанаар сургуулийн танхим байгуулах шийдвэр гарч байжээ. Улмаар тухайн оны арваннэгдүгээр сарын 2-ны өдөр анхны сургуулийн танхимыг байгуулж байсан түүхтэй.

Анх Улаанбаатар хотын гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт одоогийн гуравдугаар сургуулийг нээж байсан нь Монгол Улсын хэмжээнд анхлан баян, ядуу, харц ард, эрэгтэй, эмэгтэй гэж ялгаварлан сургаж байсан хуучин тогтолцоог халж, шинэ үеийн боловсролын цоо шинэ тогтолцооны үүдийг нээсэн юм.

Хүйсээр үл ялгаварлан боловсрол олгож эхэлсэн нь Монголдоо төдийгүй, Ази тивдээ анхны сургууль болж түүхэнд тэмдэглэгдсэн.

Шинэ Монгол Улсын Засгийн газар 1921 оны наймдугаар сарын 25-нд дунд сургуулийн танхимын дүрэм, хэмжээг тогтоож өгсөн байдаг. Энэхүү Монгол Ардын Засгийн газраас тогтоосон сургуулийн дүрэм хэмжээний:

  • 1-р зүйлд: Бага сургуулийн танхим төгссөн 10-16 насны хөвгүүдийг дунд зэргийн сургуульд сургах,
  • 4-р зүйлд: Анх сургуулийн хөвгүүдийн тоог 40-өөс дээш 80-аас доош сонгон жил бүр 20 хөвгүүдийг нэмж байх,
  • 5-р зүйлд: Цөм нэгэн өнгийн тэмдэгт хувцас өмсөх,
  • 8-р зүйлд: Үзэх хичээлийг: Монгол манж үсгийн бичиг, орос, хятад, ба Ин, Фа-гийн зэрэг гадаад улсын аж төрөх ёс ба түүх, дүрс бодис шинжлэх, хэмжих зурах, эд боловсруулах, биеийн судал, тамирыг сайжруулан боловсруулах,
  • 10-р зүйлд: Хөвгүүдийг сурган боловсруулах хугацааг таван жил болгон тогтооно хэмээжээ.

Уг тогтоол батлагдсанаас хойш хоёр жилийн дараа буюу 1923 оны хоёрдугаар сарын 16-нд ийнхүү хүрээний анхны дунд сургуулийн тулгын чулууг тавьсан аж. Улмаар энэхүү тогтоол 1924 оны Үндсэн хуулинд тусгалаа олж, 1926 онд "БНМАУ-ын дунд сургуулийн дүрэм хэмжээ"-г шинэчлэн батлан гаргажээ.  Энэхүү тогтоолд зөвхөн дүрмийг тусгасан ч сургууль байгуулагдсан үеэс дээр өгүүлсэнчлэн хүйсээр ялгаварлалгүй, охидыг ч мөн сургаж эхэлсэн.

Анх хоёр бүлэг, 40 сурагч, дөрвөн багштайгаар байгуулагдсан анхны дунд сургуульд монгол хэл бичиг, орос, англи, франц, герман, хятад хэл болон тооны ухаан, бодисын зүй, одон орныг судлахуйн ухаан, түүх, биеийн хөгжил, дуу хөгжим, утга зохиол зэрэг шинжлэх ухааны хичээлүүдийг тодорхой хуваарь, сонголттойгоор заадаг байжээ.

Уг сургуулийн анхны төгсөгчид нь 57 хүүхэд байснаас 1926 онд Франц, Герман, Орос улсад боловсрол эзэмшихээр 30 хүүхэд явжээ. Тэд Монголын анхны өндөр боловсролтой сэхээтнүүд болсон билээ. 

1929 он хүртэл зөвхөн Нэгдүгээр дунд сургууль байсан бол тус сургуулийг байгуулагдсанаас 10 жилийн хугацаанд хот, хөдөөд ерөнхий боловсролын сургуулиуд байгуулагдаж, материаллаг баазын суурь тавигдаж, анхны сурах бичиг, хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулагдаж эхэлснээс гадна мэргэжлийн баш нарыг бэлтгэж эхэлжээ.

1930-аад оноос манай улсад үйлдвэр, уул уурхай байгуулагдаж түүнтэй холбогдон бүрэн дунд боловсролтой хүмүүсийг бэлтгэж, дээд сургуульд суралцуулах нийгмийн шаардлага бий болсноос үүдэн 1928 онд тус сургуулийг Засгийн газрын шийдвэрээр Ерөнхий болосролын бүрэн дунд сургууль болгон өргөтгөж 10 жилийн сургалтын хөтөлбөр төлөвлөгөөг шинэчлэн мөрдөж эхэлжээ. Мөн энэ үеэс багш нарыг давтан бэлтгэж бүрэн дунд боловсролыг олгож эхэлсэн байна. Тун удалгүй 1940 онд Маршал Х.Чойбалсангийн санаачлагаар хичээлийн дөрвөн давхар барилга бариулж, ашиглалтад орсон бөгөөд тус ондоо Улсын Бага Хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор тус сургуулийг “Маршал Х.Чойбалсангийн нэрэмжит” болгосон байна. 

Ийнхүү 1941 онд Монгол Улсын ЕБС-ийн анхны 10-р анги төгсжээ. Үүнийг дээд боловсролтой боловсон хүчнийг дотоод, гадаадад бэлтгэх бүрэн дунд боловсролын бэлтгэлийг хангасан түүхэн үе гэж үздэг.

1963 оноос тухайн үеийн Гэгээрлийн Яамны шийдвэрээр өөрийн орны ЕБС-ийн сургалтын агуулга, арга зүй, сурах бичиг туршин хэрэгжүүлэх үүрэг бүхий Сурган Хүмүүжүүлэх Ухааны Хүрээлэн (хуучин нэрээр)-гийн лаборатори сургууль болж, 1990-ээд оныг хүртэл сургууль, боловсролын хөгжилд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн юм. Түүнчлэн 1965 онд Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай ангийг анх нээн хичээллүүлсэн бөгөөд энэ талаар ихээхэн амжилт олж, арвин туршлага хуримтлуулсан байна. 

Ийнхүү Монгол Улсад боловсролын тогтолцоог нийгэм цаг үетэйгээ нийцүүлэн хөгжүүлж, хүн бүрд тэгш байдлаар, үнэ төлбөргүй бүрэн дунд боловсрол эзэмшүүлэх үндэс тавигдаж, дэлхийн боловсролтой хөл нийлүүлэн алхах эхлэл тавигдаад 100 жил болжээ.

Б.Хишиг

Энэхүү зургийг нэгдүгээр сургуулийн цахим хуудсаас авч ашиглав

0
ЖИРГЭХ
Санал болгох
Цэцэрлэгийн цахим бүртгэлд 101 мянга гаруй хүүхэд бүртгүүлсэн байна
Хүрээлэн буй орчны зөрчлийн мэдээллийг цахимаар хүлээн авдаг болно
ТЦА: Согтууруулах ундаа хэрэглэсэн жолооч машинтайгаа урсгал сөрж, осол гаргажээ
Н.Учрал: Хөгжлийн банкны ТУЗ-д Азийн хөгжлийн банк төлөөллөө ажиллуулахыг урьж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • DR. ADITYA (197.211.63.149)
    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2025 оны 08 сарын 14 | Хариулах
  • DR. ADITYA (197.211.63.149)
    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2025 оны 08 сарын 14 | Хариулах
  • BAT (105.119.17.168)
    Бидэнд эрүүл мэндийн байдал маш сайн байгаа бөөрний донор яаралтай хэрэгтэй байгаа бөгөөд бид донорыг бүх үйл явцад нь зохих ёсоор анхаарал тавих болно. бөөрний үнэ 780 мянган доллар. эндээс та DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бидэнтэй холбогдож болно. Таны бөөрний мөнгөний хэмжээ Би Клиникийн үйлчилгээний нефрологич юм. Манай эмнэлэг нь бөөрний мэс заслын чиглэлээр мэргэшсэн бөгөөд бид бөөрийг эмчилдэг бөгөөд бөөр худалдан авах, шилжүүлэн суулгах мэс засал нь Турк, Монгол, АНУ, Малайз, Дубай, Кувейт, Астри, Герман, Испани зэрэг донорын байршилтай. Хэрэв та бөөрийг худалдах эсвэл худалдаж авах сонирхолтой байгаа бол болохгүй Бидэнд имэйл илгээхээс бүү эргэлзээрэй баярлалаа
    2025 оны 03 сарын 19 | Хариулах
  • Мөнхжаргал (103.57.94.186)
    Ингээд л 1912 онд Нийслэл Хүрээнд бага сургуулиуд байгуулсан, 1917 онд өнөөгийн Архангайд бага сургууль байгуулж байсан түүх орхигдоод байдаг. Дашрамд хэлэхэд 1921 онд ямар ч сургууль , боловсролгүй хүмүүс хувьсгал хийсэн гэсэн төөрөгдөл яваад байдаг.
    2023 оны 08 сарын 30 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Голомт банк ажилтaнууддаа урамшуулал олголоо
    8 цаг 23 мин
  • Дуучин П.Баярцэнгэлийн тоглолтоор Crush bash хамтлаг эргэн ирж байна                                   
    8 цаг 26 мин
  • Цэцэрлэгийн цахим бүртгэлд 101 мянга гаруй хүүхэд бүртгүүлсэн байна
    9 цаг 20 мин
  • Хүрээлэн буй орчны зөрчлийн мэдээллийг цахимаар хүлээн авдаг болно
    9 цаг 42 мин
  • ТЦА: Согтууруулах ундаа хэрэглэсэн жолооч машинтайгаа урсгал сөрж, осол гаргажээ
    10 цаг 9 мин
  • Н.Учрал: Хөгжлийн банкны ТУЗ-д Азийн хөгжлийн банк төлөөллөө ажиллуулахыг урьж байна
    10 цаг 46 мин
  • Үерийн аюулаас урьдчилан сэрэмжлүүлж байна
    11 цаг 9 мин
  • Г.Занданшатар: Хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллуулдаг байгууллагыг бодитоор урамшуулдаг болно
    11 цаг 20 мин
  • Хан-Уул дүүрэгт 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг улсын комисс хүлээн авлаа
    12 цаг 4 мин
  • Уул уурхайн төслүүдэд хяналт шалгалт явуулж байна
    12 цаг 7 мин
  • Увсын цэнхэр хязгаараас улс даяар тархсан уухайн түрлэг эв нэгдлийг илтгэнэ
    12 цаг 23 мин
  • А.Баяр: Дрифт хийх сонирхолтой иргэдийн хүслийг хааж боож болохгүй
    13 цаг 13 мин
  • А.Амартүвшин: Ямбыг нь Боловсролын яам, ялыг нь нийслэл дүүрэг үүрдэг баймааргүй байна
    15 цаг 35 мин
  • "Huawei"-д анхны гадаад захирлаар ажилласан Монгол бүсгүй
    16 цаг 0 мин
  • Уламжлалт хоол, хүнс: Таван хошуу мал шим тэжээлээр баялаг 600 гаруй төрлийн дээд ургамлаар хооллодог
    16 цаг 8 мин
  • Ж.Золжаргал: Улс төрийн оноо авахын тулд Хятадаас шахмал түлш авах нь буруу
    16 цаг 23 мин
  • Швейцарт нэгэн жолооч 77 км/цагийн хурдтай явсныхаа төлөө 110 мянга гаруй ам.доллараар торгуулжээ
    16 цаг 45 мин
  • Найдлага алддаггүй байсан Найдангийн Түвшинбаярын тухай 24 баримт
    17 цаг 10 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    17 цаг 26 мин
  • Шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 13.4 хувиар нэмэгджээ
    17 цаг 28 мин
  • Энэ жилийн наадмын ОНЦЛОХ бөх О.Наранбаатар харцагын тухай баримтууд
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • 24 баримт: 60 жилийн түүхийг тээгч БАЯНЗҮРХ дүүрэг
  • Завхан нутгаас тодорч буй залуу хүчтэн А.Машбат гэж хэн бэ?
  • Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Улсын наадмаас хойш хамгийн их БУРЗАЙСАН бөхчүүд
  • Найдлага алддаггүй байсан Найдангийн Түвшинбаярын тухай 24 баримт
  • Төрийн наадмын түрүү бөх Э.Батмагнайгийн тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Ш.Энхийн-Одын тухай нийтлэл АНУ-ын "The State" хуудас дээр нийтлэгджээ
  • Бөхийн ертөнц дэх "давахгүйн тойрог"
  • "Их хурд" наадмын бөхийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • “Алдартнуудын мялаалга” наадмын түрүү бөх 15, үзүүр бөхийг 10 сая төгрөгөөр байлна
  • "Аавуудын баярын өдөр"-т зориулах 10 дуу
  • Төмс, хүнсний ногооны өргөтгөсөн худалдаа явуулж буй байршлууд
  • Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням болон УИХ-ын гишүүдийн төлөөлөл “Эрдэнэс тавантолгой” ХК-д ажиллаж байна
  • Т.Аубакир: Мэргэжлээс шалтгаалсан өвчний эмнэлгийн барилгыг яаралтай ашиглалтад оруулахад анхаарна
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
  • Э.Нарангуа: Монгол залуус дэлхийд гарахын тулд харилцаа ойлголцлын гол түлхүүр хэл сурах нь хамгийн чухал
  • “Баянзүрх Бидний дүүрэг” ойн баяр, наадмын хөтөлбөр
  • Х.Нямбаатар: Цагдаагийн байгууллага нүдэн дээр ил байгаа зөрчлийг арилгах чиглэлээр дорвитой ажил хийхгүй байна
  • Найдлага алддаггүй байсан Найдангийн Түвшинбаярын тухай 24 баримт
  • Улсын наадмаас хойш хамгийн их БУРЗАЙСАН бөхчүүд
  • Б.Жавхлан: Улсын төсвийн төсөлд хөрөнгө оруулалтын 1232 санал ирснийг 9,6 их наяд төгрөгт багтааж эрэмбэлнэ
  • Ш.Энхийн-Одын тухай нийтлэл АНУ-ын "The State" хуудас дээр нийтлэгджээ
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Энэ жилийн наадмын ОНЦЛОХ бөх О.Наранбаатар харцагын тухай баримтууд
  • Төрийн наадмын түрүү бөх Э.Батмагнайгийн тухай таны мэдэхгүй 24 баримт
  • 24 баримт: 60 жилийн түүхийг тээгч БАЯНЗҮРХ дүүрэг
  • Завхан нутгаас тодорч буй залуу хүчтэн А.Машбат гэж хэн бэ?
  • “Алдартнуудын мялаалга” наадмын түрүү бөх 15, үзүүр бөхийг 10 сая төгрөгөөр байлна
  • Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • "Их хурд" наадмын бөхийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Э.Нарангуа: Монгол залуус дэлхийд гарахын тулд харилцаа ойлголцлын гол түлхүүр хэл сурах нь хамгийн чухал
  • Монголын боксын тамирчид "Бангкок-2025" тэмцээнээс дөрвөн медаль хүртлээ
  • Засгийн газрын ээлжит хуралдаан хуралдаж байна
  • Олон хүнд онц хэмжээний хохирол учруулсан Д.Отгонбаярыг ЭРЭН СУРВАЛЖИЛЖ байна
  • А.Амартүвшин: Энэ хичээлийн жилд 14 мянган хүүхдийн сургууль, цэцэрлэгийн багтаамжийг нэмэгдүүлж байна
  • Малчид, тариаланчдыг өвөлжилтийн бэлтгэлээ сайтар хангахыг уриаллаа
  • Х.Нямбаатар: Цагдаагийн байгууллага нүдэн дээр ил байгаа зөрчлийг арилгах чиглэлээр дорвитой ажил хийхгүй байна
  • Н.Учрал: Хөгжлийн банкны ТУЗ-д шахааны хүн томилохгүй
24 баримт
  • Найдлага алддаггүй байсан Найдангийн Түвшинбаярын тухай 24 баримт
  • Төрийн наадмын түрүү бөх Э.Батмагнайгийн тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Завхан нутгаас тодорч буй залуу хүчтэн А.Машбат гэж хэн бэ?
  • 24 баримт: 60 жилийн түүхийг тээгч БАЯНЗҮРХ дүүрэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК