
С.Ганбаатар гишүүний хувьд Дархан-Уул аймагт томилолтоор ажиллаад өчигдөр Улаанбаатарт иржээ. Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулах ёстой гэж 25 гишүүн гарын үсэг зурсан байсан ч зарим нь замаасаа буцсанд тэрбээр ихэд бухимдаж байгаа. Ямартаа ч Оюутолгойн ордын гэрээнд гарын үсэг зурсан экс сайд С.Баярцогт, С.Ганбаатар нарын хэн нь хэн бэ гэдгийг тун удахгүй харах нь. Монголын улс төрчид телевизийн эфирээр халз мэтгэлцэх нь ховор байдаг тул энэ үйл явдлыг олон нийт сонирхон хүлээж байна. Гэхдээ хамгийн гол нь энэ нэвтрүүлгийн дараа ямар үр дүн гарах бол?
Т.Гэрэл
Сэтгэгдэл (18)