
Өнөөдөр өглөөнөөс "Автобус-1" компанийн том оврын автобуснууд өглөөнөөс эхлэн үйлчилгээнд гараагүй. Нийслэлийн хэмжээнд 11 чиглэлд үйлчилгээ үзүүлдэг тус компанийн бүх автобуснууд ийнхүү зогссон нь иргэдэд хүндрэл учруулж байна. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар хүнд нөхцөлд ажилладаг ажилчид нь удирдлагуудаасаа цалингаа нэмэхийг шаарджээ. Харин тус компанийн удирдлага үүнийг нь хүлээж аваагүй тул ийнхүү ажил хаялт зарлах болсон байна. Одоо "Автобус-1" компанийн өмнө ажил хаялт болж байгаа бөгөөд тэд удирдлагууддаа хэд хэдэн шаардлага хүргүүлэхээр болжээ.
24tsag.mn
Сэтгэгдэл (1)