Өчигдөр 22.00 цагийн үед Баянзүрх дүүрэгт найман машин шатсан хэрэг
гарлаа. Тодруулбал, тус дүүргийн 26 дугаар хороонд байрлах “Сүмбэр-Орд”
гэх орон сууцны хотхоны доод давхрын гражид найман машин шатсан байна.

Өчигдөр 22.00 цагийн үед Баянзүрх дүүрэгт найман машин шатсан хэрэг гарлаа. Тодруулбал, тус дүүргийн 26 дугаар хороонд байрлах “Сүмбэр-Орд” гэх орон сууцны хотхоны доод давхрын гражид найман машин шатсан байна. Одоогоор машин юунаас болж, шатсан нь тодорхойгүй байгаа юм байна. Харин машин шатсанаас тус байрны оршин суугчид угаартаж, Яаралтай түргэн тусламжийн төвд хүргэгджээ. Мөн 150 оршин суугчийг орон гэрээс нь түр гарган, Онцгой байдлын ерөнхий газар, Баянзүрх дүүргийн цагдаагийн ажилтнууд ослын шалтгааныг тодруулахаар ажиллаж байна. Хэргийн талаар эргэн мэдээлэх болно.
Сэтгэгдэл (8)