
Аймаг, сум, дүүргийн ИТХ-д нэрээ дэвшүүлсэн 19 мянга гаруй нэр дэвшигчид "Орон нутгийн сонгуулийн тухай хууль"-ийн хүрээнд маргаашнаас эхлэн 14 хоногийн хугацаатайгаар сонгуулийн сурталчилгаагаа хийж эхэлнэ. Хуулийн дагуу нэр дэвшигчдэд нам, эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөрөөс өөр бие даасан сонгуулийн мөрийн хөтөлбөртэй байхыг хориглож байгаа тиймээс нэр дэвшигчид УИХ-ын сонгуулийнхтай адил намынхаа мөрийн хөтөлбөрийг танилцуулах ёстой. Сонгуулийн сурталчилгааны үеэр сонгогчдын саналыг худалдан авах зорилгоор мөнгө, эд зүйл төлбөргүй тараах, хөнгөлөлттэй үнээр худалдах, аливаа үйлчилгээ төлбөргүйгээр болон хөнгөлөлттэйгээр үзүүлэх, нийтийг хамарсан биеийн тамирын уралдаан, тэмцээн, баяр наадам, урлагийн тоглолт, хүлээн авалт, дайллага, цайллага, төлбөрт таавар, бооцоот, мөрийтэй тоглоом зохион байгуулах, тэдгээрийг ивээн тэтгэх зэргийг хориглоно.

Аймаг, сум, дүүргийн ИТХ-д нэрээ дэвшүүлсэн 19 мянга гаруй нэр дэвшигчид "Орон нутгийн сонгуулийн тухай хууль"-ийн хүрээнд маргаашнаас эхлэн 14 хоногийн хугацаатайгаар сонгуулийн сурталчилгаагаа хийж эхэлнэ. Хуулийн дагуу нэр дэвшигчдэд нам, эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөрөөс өөр бие даасан сонгуулийн мөрийн хөтөлбөртэй байхыг хориглож байгаа тиймээс нэр дэвшигчид УИХ-ын сонгуулийнхтай адил намынхаа мөрийн хөтөлбөрийг танилцуулах ёстой. Сонгуулийн сурталчилгааны үеэр сонгогчдын саналыг худалдан авах зорилгоор мөнгө, эд зүйл төлбөргүй тараах, хөнгөлөлттэй үнээр худалдах, аливаа үйлчилгээ төлбөргүйгээр болон хөнгөлөлттэйгээр үзүүлэх, нийтийг хамарсан биеийн тамирын уралдаан, тэмцээн, баяр наадам, урлагийн тоглолт, хүлээн авалт, дайллага, цайллага, төлбөрт таавар, бооцоот, мөрийтэй тоглоом зохион байгуулах, тэдгээрийг ивээн тэтгэх зэргийг хориглоно. Мөн сонгогчдыг гадаад, дотоодод аялал зохион байгуулан оролцуулах, амралт, сувилалд амраах, сувилуулах, хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цахим хуудас ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт зохион байгуулах, бусдыг гүтгэн доромжлох, хуурамч мэдээлэл тараах, ирээдүйд өөрийн болон бусдын хөрөнгөөр мөнгө, эд бараа өгөхөөр гэрээ байгуулах, аман хэлцэл хийх, хишиг, хувь, хувьцаа өгөх, ажлын байранд зуучлах, ажилд оруулах зэрэг амлалт авах зэргийг хуулиар хориглосон.