

Өмнөд Солонгосын зүүн өмнө зүгт байрлаж байсан “Yeonggwang” цөмийн үйлдвэрийн реакторын хөргөлтийн сэнс, хүчдэлийн унтраагуур зэрэг эд анги цөмийн салбарын сертификатийн шаардлага хангаагүй байна. Гэхдээ үндсэн эд ангийн аюулгүй ажиллагаанд ямар нэгэн саад гараагүй гэж Боловсрол, эдийн засгийн сайд Хонг Сук Вү хэлсэн байна.
Цөмийн реакторын ажиллагааг зогсоосноор хэдэн сардаа эрчим хүчний хомсдол үүснэ гэдгийг сайд мөн мэдээлжээ. “Хоёр реактор хаагдсан тул энэ өвлийн хэдэн сарыг цахилгааны хомсдолтойгоор давах нь тодорхой боллоо” хэмээн Хонг Сук Вү хэлсэн байна.
5000 гаруй эд ангиудыг бусад үйлдвэрт ашиглахаар болсон ч олон улсын цөмийн үйлдвэрийн сертификатыг авах хэрэгтэй байгаа аж.
Өмнөд Солонгос улс цөмийн 23 реактортай бөгөөд эрчим хүчний 35 хувийг үйлдвэрлэдэг юм. Хэдэн сарын өмнөөс зарим реакторт эвдрэл гэмтэл гарч эхэлжээ.
Д.Идэр
Сэтгэгдэл (1)