

Үндэсний цаг уурын хүрээлэнгийн мэдээлж буйгаар далайн эрэгт дэгдэх энэ шуурга цагт 88 км хурдтай байх аж.
Урьдчилсан мэдээгээр далайн шуурга Нью-Йорк хотын нийслэл, Нью Жерси хотын эргийн шугам хавьд ирэх лхагва гаригт болох юм байна. Мөн Лонг Айландын зүүн хэсгийг дайрч магадгүй байгаа ажээ.
Цаг уур судлаач Жой Поллина шуурга Атлантик далайн эргээр ирэх бөгөөд Сэнди хар шуургатай ойролцоо хүчтэй байна хэмээн мэдээлжээ. Тиймээс өнгөрсөн долоо хоногийн сүйрлийг улам нэмэгдүүлнэ хэмээн таамаглаж байна.
Д.Идэр
Сэтгэгдэл (1)