Өнгөрсөн 10 дугаар сард “Роснефть”-иэс Монголд нийлүүлсэн АИ-92
шатахууны үнэ тонн тутамдаа 44 ам.доллар байсан бол энэ сард тонн
тутамдаа 49 ам.доллараар нэмэгдэж ирсэн. Шатахууны үнэ нэмэгдсэн учраас шатахуун импортлогч
компаниуд үнээ нэмэх саналтай байгаа юм. Харин салбарын байгууллагууд,
Уул уурхайн яамны зүгээс “Шатахууны үнийг нэмүүлэхгүй” гэсэн байр
суурьтай хэвээр байна.

Зарим шатахуун түгээх станцууд өнөөдөр ДТ,
АИ-92, АИ-95 шатахуунаа худалдаанд гаргаагүй. Одоогийн байдлаар гадуур, “Петровис”,
“Сод Монгол” ХХК-иуд бензинээ картаар олгож байна. Харин бусад шатахуун түгээх газрууд бензинээ зарахгүй байгаа аж. Мөн "Петровис” ХХК АИ-92 бензиний “Нөөцгүй болсон. Тиймээс худалдаанд
гаргах нөөц шатахуунгүй болсон гэж байгаа юм.
Сэтгэгдэл (4)