Засгийн газар нэн тэргүүнд ямар ажил хийх ёстой талаар E-Mongolia систем болон 11-11 төвөөр дамжуулж иргэдээс санал авч эхэллээ. E-Mongolia системд нэвтэрсэн даруйд санал авах тусгай цонх нээгдэж, иргэн таны саналыг хүлээн авч байна. Мөн иргэд, олон нийтэд үйлчлэх 11-11 төв 24 цагийн турш утсаар, вэб хуудас, фэйсбүүк чатаар иргэдийн саналыг хүлээн авах юм.
Засгийн газрын 100 хоногт багтаан хэрэгжүүлэх ажилд иргэдийг саналаа идэвхтэй өгөхийг уриалав.