Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ЭМЧ ЗӨВЛӨЖ БАЙНА: Жирэмсэн үеийн буйлны үрэвсэл нь тулгуур эдийн өвчлөл үүсгэх эрсдэлтэй

2023-11-09
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Засгийн газраас ирэх онд "Шүд" төслийг эхлүүлэх гэж буй. Үүнтэй холбогдуулан 24tsag.mn мэдээллийн сайт болон Ашид дент шүдний эмнэлгийн зүгээс "Эмч зөвлөж байна" булангаараа дамжуулан шүд арчилгаатай холбоотой зөвлөгөө мэдээллийг хүргэх юм. Энэ дугаартаа "Жирэмсэн үеийн шүд арчилгаа"-ны тухай Ашид дент шүдний эмнэлгийн нүүр амны их эмч Б.Даваанямтай ярилцлаа. 


-Жирэмсэн үедээ шүдээ эмчлүүлж болох уу? 

Энэ асуулт маш их ирдэг. Мэдээж, төлөвлөөд жирэмсэлсэн бол шүд, амны хөндийн эрүүл ахуйгаа хангачихсан байдаг. Харин төлөвлөж амжаагүй хүмүүс "Одоо би жирэмсэн. Шөнө болохоор шүд өвдөөд байна. Өвчин намдаах эм ууж байгаа. Ураг маань дөрвөн сар, зургаан сар хүрэхээр очъё" гэдэг. Ер нь шүдний өвчин мэдрэлийн гаралтай бол шөнөөр өвдөх нь элбэг байдаг. Өвчин намдаах эмэнд дарагдахгүй байх тохиолдол их.

Тиймээс өвчин намдаах эм ууж байхаар шүдний эмчид хандсан нь зүйтэй.

Гэхдээ эмчдээ жирэмсэн гэдгээ заавал хэлэх хэрэгтэй шүү. Ингэж байж жирэмсэн хүнд хэрэглэж болох эм тариа, эмчилгээгээ сонгоно. Үйлчлүүлэгчийн картан дээр архаг, суурь өвчин байгаа эсэхийг үнэн зөвөөр бичих ёстой гэсэн үг. Зарим хүмүүс маш их айдастай ирдэг ч тухайн хүний сэтгэл зүйг залах чадварыг эмч нар эзэмшсэн байдаг. 

Түүнчлэн гормоны өөрчлөлтөөс болоод жирэмсэн үед буйл үрэвсдэг. Энэ үед буйлны үрэвслийг үүсгэж байгаа шалтгааныг арилгуулах шаардлагатай. Чулуу түүлгэх, өнгөлгөө хийлгэхэд ямар нэгэн асуудал үүсэхгүй. Буйлны үрэвслийг архагшуулахгүйгээр амны хөндийн арчилгаагаа сайжруулах хэрэгтэй. 

-Энэ үеийн буйлны үрэвсэл даамжирвал юу болох вэ? 

-Жирэмсэн үеийн буйлны үрэвсэл нь шүдний тулгуур эдийн өвчлөлд хүргэдэг. Тулгуур эдийн өвчин нь бага жинтэй хүүхэд төрөх, дутуу төрөх гэх мэт эрсдэлд хүрэхэд нөлөөлөх хүчин зүйлийн нэг болдог. Хүндэрвэл шүү дээ. Тиймээс жирэмсэн гэж айхгүйгээр цаг алдалгүй эмчлүүлвэл ямар нэгэн асуудал үүсэхгүй. 

-Мөн жирэмсний хордлогоос болоод бөөлжих, огиулах шинж тэмдэг илэрдэг. Ийм үед шүд угаахад хүндрэлтэй болдог. Мөн ходоодноос гарч буй хүчиллэг зүйлс нь шүдний пааланд сөргөөр нөлөөлдөг. Хэрвээ бөөлжсөн бол бүлээн усаар амаа зайлж байгаарай. Мөн шүдээ угааж чадахгүй байгаа бол оо болон сойзоо солих зэрэг ямар нэгэн байдлаар амны хөндийн арчилгаагаа алдагдуулахгүй байх нь чухал. 

Жирэмсэн үед хоолны дуршил, хооллох давтамж нэмэгддэг. Яг үүнтэй ижил шүдээ угаах давтамжаа ч нэмэх хэрэгтэй. Хоололт эрүүл бол эрүүл хүүхэд, эрүүл ээж байх учраас үүнд анхаарах нь зөв. 

-Жирэмсэн үед шүдэндээ ямар төрлийн эмчилгээ хийлгэхээс зайлсхийх хэрэгтэй вэ? 

-Цайруулах эмчилгээнээс татгалзах хэрэгтэй. Мөн имплант, бүрээс зэрэг урт хугацаа зарцуулах, дараа нь өвдөлт үүсэж болзошгүй эмчилгээнүүдээс зайлсхийгээрэй. Таны хэвлийд хүүхэд бүрэлдэж байх үед  аль хэдийн сүүн шүд болон бусад шүдний эх үүсвэрүүд нь тавигдчихсан байдаг. Тиймээс хэвлий дэх хүүхдийн амны хөндийн эрүүл ахуй, бие физиологийн эрүүл мэнд таны хэрэглэж буй эм тариа, биеийн дархлаанаас шалтгаална гэсэн үг.

Амны хөндий, ерөнхий биеийн эрүүл мэнд сайн байвал жирэмсний үед асуудал бага үүснэ. Нэгэнт л таны шүд цоорсон бол эмчид хандаж, хоорондоо зөвлөлдөөд эрүүлжих арга хэмжээг авч байх нь зөв шүү. Төрснийхөө дараа гээд хойшлуулсаар мэсийн аргаар эмчлэхэд хүргэдэг. Тэгэхээр ямар нэгэн байдлаар цахим хуудсаас арга зам хайхгүйгээр эмчид хандаарай гэж зөвлөе. 

Таны эрүүл мэнд бол тээж яваа үрийн тань эрүүл мэнд. Тийм учраас эрүүл саруул хүүхэд тээхийн тулд та ч бас өөрийн эрүүл мэндэд анхаараарай гэж хүсье. 

М.Дэвээжаргал 

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ачит Ихт ХХК нь Монголын анхны “Нунтаг металл”-ын үйлдвэрийг ашиглалтад оруулжээ
Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
Л.Сэлэнгэ: Японы зах зээлд Монголын арьс шир, ноос ноолуурыг ашиглан цүнх үйлдвэрлэж эхэлсэн
О.Гүндэгмаа: Спортоос өөр авьяас байдаг шүү гэдгээ харуулахыг зорьж, гэнэтийн бэлэг бэлдсэн
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • DR. ADITYA (129.205.113.182)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2023 оны 11 сарын 25 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    4 цаг 26 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    4 цаг 32 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    14 цаг 58 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    18 цаг 19 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    18 цаг 24 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    Уржигдар 17 цаг 55 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    Уржигдар 17 цаг 29 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    Уржигдар 17 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Уржигдар 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Уржигдар 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Уржигдар 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Уржигдар 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Уржигдар 13 цаг 55 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    Уржигдар 13 цаг 02 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    Уржигдар 12 цаг 58 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    Уржигдар 12 цаг 42 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    Уржигдар 11 цаг 58 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    Уржигдар 11 цаг 11 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Шинжлэх ухааны академид "Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртээлээ
  • Орос, Украин улсууд АНУ-ын зуучлалтай энхийн хэлэлцээр эхлүүлэх гэж байна
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК