
Тэрбээр "Хятадын олон улсын байр суурьтай зохицсон, үндэсний аюулгүй байдалд нийцсэн хүчирхэг арми байгуулах нь Хятадын орчин үеийн байгуулалтын стратегийн үүрэг мөн. Цаг үеп нийцүүлэн мэдээлэл болон техник технологийн дэвшлийг ашиглана. Батлан хамгаалалт болон армийн орчин үеийн байгуулалт нь Мао Зи Дун, Дэн Сяо Пин, Жян Зэминий болон шинэ үеийн батлан хамгаалахын үзэл санаагчиглэл болгох хэрэгтэй.Ддалай тэнгис, сансар, сүлжээний аюулгүй байдлыг дээд хэмжээгээр чухалчилж, энх тайван цагт армийн хүчийг идэвхтэй ашиглана. Мөн цэрэг дайны тэмцлийн бэлтгэлийг тасралтгүй гүнзгийрүүлж, мэдээллийн давуу талыг ашиглан дайны чадварыг нэмэгдүүлэхийг зорьж байна.
Хятад улс ирэх жилүүдэд батлан хамгаалах салбарт урьдчилан сэргийлэх шинжтэй бодлого хэрэгжүүлнэ. Хятадын арми ямагт дэлхийн энх тайвныг хамгаалах гуйвшгүй хүчин бөгөөд олон оронтой цэргийн хамтын ажиллагаагаа урьдын адил эрчимжүүлж, цэргийн харилцан итгэлцлийг эрчимжүүлэх юм Үүнээс гадна бүс нутаг болон олон улсын аюулгүйн үйл хэрэгт оролцож, олон улсын улс төр аюулгүйн салбарт идэвхтэй үүрэг гүйцэтгэнэ" гэжээ.
Т.Гэрэл
Сэтгэгдэл (3)