“Victoria’s Secret”-с жил бүр зохион байгуулдаг 2012 оны дотуур хувцасны шоу өчигдөр Нью-Йорк хотноо болж өндөрлөлөө. Энэ удаагийн шоуны онцлох үйл явдал нь шинэхэн сахиусан болох Кара Делевин, Жордан Дан нар амжилттайгаар гараагаа тавьсан явдал байлаа. Тэд “Victoria’s Secret”-ийн сахиусан тэнгэрүүд болох Миранда Керр, Адриана Лима, Даутзен Крез нараас дутсангүй ээ. Харин энэхүү гайхамшигт үдшийн гол сирпрез нь Алессандрл Амброссиогийн зүүж гарсан 2.5 сая ам.долларын үнэтэй хөхний даруулга юм. Уг даруулга нь цагаан, шар, ягаан өнгийн бриллиантаас бүрдсэн бөгөөд түүнийг 18 сорьцтой ягаан, шар алтны оруулга чимжээ. Үүнд нийтдээ 5200 гаруй үнэт чулуу оржээ. Тиймээс ч, “Victoria’s Secret”-ын цуглуулгын хамгийн үнэтэй бараанд зүй ёсоор орж байна.
\
\