Иргэдийн мөнгийг өсгөж өгнө хэмээн залилсан "Глоб кредит" ХЗХ-ны Ж.Мэндбаярын гаргасан гомдлыг өнөөдөр Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхэд хэлэлцэнэ. Түүнд 2007 оны нэгдүгээр сард Сонгинохайрхан дүүргийн шүүхээс арван жилийн хорих ял оноож, давж заалдах шатны шүүхээс хэвээр баталсан юм. Тиймээс тэрээр хяналтын шатны шүүхэд хандаад байсан билээ. Хуралд шүүгчээр Д.Эрдэнэбалсүрэн оролцоно.
Ж.Мэндбаяр нь одоо ШШГЕГ-ын харьяа хорих 427 дугаар анги буюу Багануур дүүрэгт байрлах хорих ангид ял эдэлж байгаа юм. 1000 гаруй иргэнд 10 гаруй тэрбум төгрөгийн хохирол учруулсан Ж.Мэндбаяр дэглэм бууруулах саналыг гаргасан ч Нийслэлийн прокурорын газраас хүлээж аваагүй билээ.
Б.Чимэг
Сэтгэгдэл (2)