АИ 92 бензин 42 хоногийн, дизель түлш 10 хоногийн нөөцтэй байгаа талаар
Уул уурхайн сайд Д.Ганхуяг ирэх оны төсвийн хэлэлцүүлгийн үеэр
мэдэгдсэн.

АИ 92 бензин 42 хоногийн, дизель түлш 10 хоногийн нөөцтэй байгаа талаар Уул уурхайн сайд Д.Ганхуяг ирэх оны төсвийн хэлэлцүүлгийн үеэр мэдэгдсэн. Энэ нь төмөр замаар тээвэрлэгдэн ирж буй нефтийн бүтээгдэхүүнийг оруулан тооцсон тоон үзүүлэлт гэдгийг ч тэрбээр тодотгож байсан юм. Шинэчлэлийн Засгийн газрын төсөв түүхийгээрээ байгааг хүний, өөрийн намынхан төдийгүй эдийн засагчид анхааруулж буй ч эрх баригчид маргааш батлахаар шийдвэрлээд байна. Орон нутгийн сонгуультай холбоотой ирэх долоо хоногт чуулган завсарлахаар болоод байгаа нь ийн түргэн авахад хүргэжээ.
Гэхдээ АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат өмнө нь төсвийн төслийг энэ сарын 10-ны дотор батлахаа мэдэгдэж байсан билээ. Энэ дагуу чуулганы өчигдрийн үдээс хойших хуралдаанаар төсвийн төслийг “шувтрав”. Нэгдсэн төсвийн тухай хуулийн төслийн дөрөв дэх хэлэлцүүлгийг хийж байгаатай холбоотойгоор заалт бүрээр санал хураасан.
Зарим нэг онцлог заалтуудыг тодруулбал, ирэх онд Улаанбаатар хот 3.7 тэрбум, Орхон аймаг 2.6 тэрбум, Өмнөговь аймаг 23.6 тэрбум төгрөгийг тус бүр Орон нутгийг хөгжүүлэх санд төвлөрүүлэх үүрэг хүлээлээ. Уг нь УИХ-аас баталсан тогтоолын дагуу 120 хоногийн нөөцтэй байх
заалттай ч амьдрал дээр ажил хэрэг болдоггүйг салбарын сайдын үг
бататгав.
Сэтгэгдэл (4)