нэр хүнд, цар хүрээгээрээ хамгийн
шилдэг
холбоодын нэгт тооцогдох IBO буюу Олон улсын боксийн байгууллагын
дэлхийн аварга цолыг эзэмшигч Индонезийн боксчин

Мэргэжлийн бокст Монголынхоо нэрийг дуурсгаж буй цөөхөн тамирчдын нэг Ч.Цэвээнпүрэв билээ. Тэрбээр өнөөдөр Сингапурын Marina Bay Sands амралт сувиллын хотхонд нэр хүнд, цар хүрээгээрээ хамгийн
шилдэг
холбоодын нэгт тооцогдох IBO буюу Олон улсын боксийн байгууллагын
дэлхийн аварга цолыг эзэмшигч Индонезийн боксчин Дауд Иордантай мэргэжлийн боксын IBO холбооны хагас хөнгөн жингийн аваргын бүсний төлөө тулалдана. Иордан нь мэргэжлийн дэвжээнд 29 ялж, хоёр ялагдсан нэгэн бол Манай Ч.Цэвээнпүрэв 36 ялж, тав ялагдсан, ялалтынхаа 24-ийг нокаутаар дуусгасан үзүүлэлттэй. Энэ өдөр дээрх хосоос гадна найман тоглолт болох бөгөөд хамгийн их анхаарал татаж байгаа нь WBA холбооны аваргын бүсийг эзэмшигч “ялагдашгүй” хэмээх Крис Жон Тайландын Чонлатарн Пирапиньо нарын тоглолт гэж мэргэжилтнүүд үзэж байна. Хоёр боксчин хоёулаа нэг ч ялагдаж үзээгүй болохоор тэр ажээ. Өнөөдөр тоглох Ч.Цэвээнпүрэвт нутаг нэгтнүүд нь амжилт хүсч байгаа. МУГТ, Лондонгийн олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт мэргэжлийн боксын
дэлхийн аваргын төлөө тулалдах гэж буй Ч.Цэвээнпүрэв ахдаа facebook
хуудсаара дамжуулан амжилт хүссэн. Тэрээр өөрийн facebook хуудсандаа
"Мэргэжлийн боксын дэлхийн аваргын бүсний төлөө тулаан хийх гэж байгаа
Ч.Цэвээнпүрэв ахдаа амжилт хүсье. Маш олон жил Монголын нэрийг
мэргэжлийн боксын ертөнцөд гаргаж яваа мундаг хүн дээ. Та бүхэн бас
дэмжээрэй" гэж бичжээ.
Т.Хулан 24tsag.mn
Сэтгэгдэл (7)