

Сургалтыг сэтгүүлчдийн өөрсдийнх нь сонирхсон сэдвүүд дээр үндэслэн явуулдаг бөгөөд 2009-2011 онд нийт 16 сэдвээр Улсын Дээд шүүхийн танхимын тэргүүнүүд, шүүгчид, давж заалдах шатны шүүхийн шүүгчид, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн хэлтсийн дарга нар заажээ.
2012 онд ч мөн тус сургалтыг дахин явуулж өгөөч гэсэн сэтгүүлчдийн хүсэлтийн дагуу бид энэ оны 11,12 дугаар саруудад тус бүр 1 өдрөөр /8 цагаар/ сургалт явуулахаар тогтоод байна. Энэ удаад мөн сэтгүүлчдийн хүсэлтийг харгалзан сэдвээ сонгосон аж.
Сургалт яг одоо Төр засгийн үйлчилгээний “Элит” цогболборт явагдаж байна. Өнөөдрийн сургалтаар “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа”, “Хөдөлмөрийн эрх зүйн маргаан”, “Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа”, “Шинэ төрлийн гэмт хэрэг” сэдвүүдээр сэтгүүлчдэд хичээл зааж байгаа юм байна.
Б.Чимэг
Сэтгэгдэл (1)