Хятадын Коммунист намын 18-р Их хурлаар ирэх 10 жилд Өвөр Монголыг хэрхэн хөгжүүлэх тухай тайлан, илтгэл тавьжээ. Уг илтгэлд Өвөр Монголын эдийн засаг удаан ч гэсэн Хятадын дундаж түвшнээс давж тус улсын хэмжээнд хөгжлөөрөө зургаад бичигдсэн гэв.

- Энэ жилийн эхний гурван улиралд Өвөр Монголын үйлдвэрлэлийн ерөнхий өртөг 11.6%-аар нэмэгдэн томоохон хэмжээний аж үйлдвэрийн нэмэгдэл өртөг 14%-ээр өсч, тогтмол хөрөнгө оруулалт 20%-аар нэмэгдсэн. Хот хөдөөгийн иргэдийн орлого тус бүр 14.2 болон 15.3%-аар нэмэгдсэн
- 2002 оноос 2011 он хүртэл ӨМӨЗО-ны үйлдвэрлэлийн нийт өртөг 194 тэрбум 100 сая юань байснаас 1436 тэрбум юань болж жилд дунджаар 18.3%-иар нэмэгджээ.
- Эдийн засгийн ерөнхий хэмжээ нь бүх улсын хэмжээнд 24-рт байсан бол 15-рт жагсах болж, хүн амын дундаж орлого 8146 юань байснаас 57974 юань болон нэмэгдэж, бүх улсын хэмжээнд 16-р байранд орж байснаас 6-р байранд жагсах болжээ.
- Мал аж ахуй, тариалангаар голлож байснаасаа аж үйлдвэрээр голлох болсон байна.
- Хот балгасны нурам 44.1% байснаас 56.6% болон дээшлэв.
- Нүүрсний гаралт 980 сая тонн, цахилгаан хүчний багтаамж 75.8 сая кв хүрэв. Эх баялагийн бус аж үйлс ба байлдах бодлогын чанартай шинээр мандсан аж үйлс түргэн хөгжиж, тоноглол үйлдэх үйлсийн нэмэгдэл өртөг жил дундаар 25%-аас дээш нэмэгдэн Хятадын нүүрсний химийн аж үйлдвэрийн таван их жишээ үзүүлэх төсөл үсрэнгүй хөгжсөн байна гэжээ.

24tsag.mn
Сэтгэгдэл (7)