Баруун Сибирээс манай нутаг руу шилжин ирж байгаа хүйтэн агаарын нөлөөгөөр өчигдрөөс баруун аймгуудын нутгаар орж эхэлсэн цас өнгөрсөн шө

Баруун Сибирээс манай нутаг руу шилжин ирж байгаа хүйтэн агаарын нөлөөгөөр өчигдрөөс баруун аймгуудын нутгаар орж эхэлсэн цас өнгөрсөн шөнө баруун болон төвийн аймгуудын нутаг, Говийн аймгуудын хойд, Зүүн аймгуудын баруун хэсгээр 0.1-16.0 мм цас орж, хамгийн их нь Увс аймгийн Улаангом, Малчин, Цагаанхайрхан, Баруун-туруун, Завхан аймгийн Нөмрөг, Түдэвтэй, Тосонцэнгэл, Өвөрхангай аймгийн Арвайхээр, Хужирт, Уянга, Зүүн-баян-улаан, Хөвсгөлийн Мөрөн, Цэцэрлэг, Сэлэнгэ аймгийн Баруун хараад 5-16,0 мм цас оржээ.
Одоогоор цас нягтарч хатуураагүй байгаа боловч энэ сарын 13-наас Баруун аймгуудын нутгаар өдөртөө хүйтний эрч суларч, дулаарах тул цас сууж нягтарч хатуурах нөхцөл үүсч болзошгүйг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулж байна.