зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

”G” хорооллыг ”G” дүүрэг болгох том мөрөөдөл

2012-11-09
0
ЖИРГЭХ

527-1352425705гэр
Оршил
 “G” хороолол  гэх  нэршил  хэдийнэ  танил болжээ. Энэ бол гэр хорооллыг залуус орчин цагийн өнгө аясаар хэлж байгаа юм. “Gangnam style” гэх дуу дэлхий даяарт түгэж, энд тэндгүй дагаж дууриан Гиннесийн дээд амжилтыг хүртэл эвджээ. Гангнам гэдэг нь Сөүлийн баян тансаг дүүрэг юм. Яагаад ч авцалдахгүй, тэнгэр газар шиг эрс тэс хоёр зүйлийг холбох учиг байна уу?  Э.Бат-Үүл баатар байна гэж байна аа.

“G” хороолол ямар байна вэ?
 Улаанбаатар хотод 21 мянган га газрыг гэр хороолол эзэлж, 1 га талбайд 33 хүн амьдарч байна. Харин хотын төвд 1 га талбайд 3400 хүн ногдож байгаа юм. Гэр хороололд 200 мянган жорлон, бохирын нүх яг одоо идэвхтэй байна. Урьд нь 160 мянган жорлон ашиглагдаад булагдсан, одоо хөрс бохирдуулаад байж буй. Утаа­наас илүү аюул энд байгаа. Эрүүл ахуйн үнэлгээгээр хөрсний бохирдол их гэсэн ангилалд багтаж байгаа нь харанга дэлдэж байна. Улаанбаатарын иргэдийн 60 гаруй хувь буюу 700 мянга давсан иргэд гэр хо­роо­лолд нүүрс түлэхээс өөр сонголтгүй амьдарч байгаа. 80 мянган гэр, 100 мянган амины байшин агаарын бохирдлын 50 гаруй хувийг цацдаг. Гэр хорооллоос 200 мянган шоо метр хог ялгардаг. Тээвэрлэлт тогтмол биш учраас 30 хувь орчны гуу жалганд үлдэх ажээ.

 Эндээс  нэг  л  дүгнэлт хийж болно. Цаа­шид ийм байдлыг үргэлжлүүлж болохгүй. Утаа­гүй түлш, зуух, дулаан бүрээс аль нь ч асуудлыг цогцоор нь шийдэхгүй. Засаг захиргааны зүгээс гэр хорооллын асуудалд алмыг харсан, өргөн сэтгэлгээ, зоримог шийдлээр хандах цаг нэгэнт болсон. Э.Бат-Үүлээр ахлуулсан нийслэлийн Ардчилсан намын баг улаанбаатарчуудад онцгой санал тавиад, тэдний дэмжлэгийг авсан, одоо ажлаа эхлүүлж байна. Энэ талаар жич ярья. Одоо “гангнам стайл”-аа жаахан тодруулмаар юм уу.

 
“Гангнам стайл”-ын цаана юу нуугдана вэ?
  25 сая хүнтэй Сөүл хотын 25 дүүргийн нэг нь Каннам-кү буюу Гангнам дүүрэг юм. Хан мөрний зүүн өмнөд эрэгт  39.55 ам дөрвөлжин км нутагтай. Сөүлийн нутаг дэвсгэрийн 6.53 хувийг Гангнам эзэлдэг ч хүн амын тоо 2012 оны байдлаар 960 958. Сөүлийн бусад дүүргээс баян, тансаг, цэвэр цэмцгэр, хүн шигүү суурьшдагаараа ялгарна. Энэ дүүрэгт үл хөдлөх хөрөнгийн үнэ тэнгэрт хадна. Сөүлийн бусад дүүргээс 3,5 дахин үнэтэй.

 Ойролцоогоор 1 кв.м 10 мянган дол­лар. Хотын захиргааных нь мэдээлснээс үзэхэд энэ дүүргийн Тегеранно хэмээх гол гудамжинд жилд 160 сая 640 мянган дол­ларын хөрөнгө оруулалт хийгдэж байгаа нь Солонгос даяарх нийт венчур капиталын тэн хагас нь ажээ. Бидний сонирхоод бай­гаа гол асуудал! Ердөө 30 жилийн өмнө энэ дүүрэг нийслэлд хамаардаггүй Кёнгидо тойрог, Кванжу суурингийн ядуусын хо­роолол байсан юм.
Өмнөд Солонгос улс 1970 оноос том мө­рөөд­лөөр жигүүрлэн, том бүтээн бай­гуулалт өрнүүлснээр түүхэн дэх хамгийн хүнд хэцүү хирнээ хамгийн гайхалтай үеэ цогцлоосон юм. “Хан мөрөн дээрх гайхамшиг” гэж дэлхий даяарт шагшин магтах хурдацтай хөгжлийн тод илрэл нь Гангнам дүүрэг болсон билээ. Уншигч энэ дүүрэгт өрнөсөн бүтээн байгуулалт, тэмцлийн талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл солонгосын ТВ-ийн цуврал Giant (Монголд “Тэмцэл” гэж орчуулж гаргасан) киног үзэхийг зөвлөе.

 Гангнам  хэмээх ядуусын хороололд төрж, өссөн өнчин хөвгүүн Lee Kangmo-гийн түүх. Хэн ч тоошгүй навсгар хо­рооллыг Сөүлийн хамгийн тансаг дүүрэг болгон хувиргасан бүтээн байгуулалт би­дэнд үнэтэй сургамж, хичээл болно. Том мөрөөдөл л гайхалтай үр дүнг авч ирдэг. Гэр хорооллыг Гангнам дүүрэг болгох нь бүтэшгүй зүйл биш! Өмнөд Солонгос улс 30 жилийн дотор их бүтээн байгуулалтыг өрнүүлж, өнөөгийн эдийн засгийн хаа суурийг тавихдаа G хорооллыг G дүүрэг болгосон бэлээхэн жишээ.

 1975 оноос Гангнамын байршил Сөүл хотын захиргаа болон Ерөнхийлөгчийн анхаарлыг татах болжээ. Урьд нь энэ газар нут­гийг эзэмшихэд саад болж байсан хүчин зүйлс технологийн дэвшлээр үгүйсгэгдсэн тул энд бодлогоор их бүтээн байгуулалтыг өрнүүлжээ. Ингээд Гангнамыг Кванжутай нь хамт Сөүлийн Сондон дүүрэгт ха­маа­руулах болсон. Хамгийн хоцрогдсон хо­роолол Гангнам 1988 он гэхэд Сөүлийн бие даасан дүүрэг болсон байлаа. 2010 онд Их 20-ын уулзалтыг Гангнам дүүрэгт зохион байгуулснаар дэлхий нийтийн анхааралд өртөж ирсэн. Харин энэ зун PSY гэх тайзны нэрээр алдаршсан Пак Чэ Саны  “Gangnam Style” дууны клип нь Гангнам дүүргийг дэлхий нийтээр сонирхох, даган дууриах өвчнийг тархаасан билээ.

Будааны талбайд нуруугаа бөгтийтэл зүт­­гэж олон зууныг өнгөрөөсөн үндэстэн мо­­рин цогиогоор дэлхийг дагуулж байхад морь­тон монголчуудад дутах зүйл бий гэж үү?  

 Баатрын мөрөөдөл-бидний л мөрөөдөл

 Төр засгийн анхааралыг G хороолол руу татаж, том улстөрийг  G хороолол руу чиглүүлснээрээ Үүл баатар түүхэн гавьяа­тай. Түүнд мөрөөдлөө биелүүлэхийн төлөө хийх ажил маш их байна. Баатарт ямар мөрөөдөл байгаа вэ?

 Тэрбээр гэр хорооллыг дахин төлөвлөж, инженерийн шугам сүлжээтэй холбож, хүн амьдрахад таатай, тохилог амины сууц­ны хороолол болгохыг мөрөөдөж бай­на. Э.Бат-Үүл энэ хотыг метротой, хурд­­ны тойрог замтай, хотын захиргаа нь иргэдээсээ асуудаг,  бүтээн байгуулалт нь тө­лөв­лөгөөтэй, эмх цэгцтэй, зам нь түгж­рэлгүй, агаар нь цэвэр, барилга барих гэж хүнд сурталд нэрвэгддэггүй, иргэд ам­рах, алжаалаа тайлах тохиолог орчинтой жаргалын хот болгохыг мөрөөдөж бай­гаа. Түүний хамгийн том мөрөөдөл нь Улаан­баатар 2040 он гэхэд Олимп явуулж чадах хэмжээний хөгжилтэй хот болсон байх!

 Гангнам дүүргээр жишээлэхэд энэ бү­тэшгүй мөрөөдөл биш. 1975 онд Сөүлд нэгдсэн хөдөөгийн тосгон 1988 онд тансаг дүүрэг болсон байна шүү дээ. Сөүл 1968 оноос Олимпийг мөрөөдөөд 1988 онд түүн­дээ хүрсэн. Бид 2012 оноос мөрөөдөөд зүтгэвэл 2040 он хол гэж үү?

Нөгөө талаас баатрын мөрөөдөл бол бидний л мөрөөдөл учраас Улаанбаатар са­наа­­чилгаараа хотын даргаа олуулаа дэм­жиж, олуулаа хамтран ажиллах ёстой.

 Улаанбаатар хотыг 1990 оноос хойш МАН удирдаж ирсэн. Энэ намаас тавигдсан хотын дарга нар хэзээ ч том мөрөөдөж байсангүй. Яавал ахиухан газар худалдаж хармаагаа түнтийлгэх вэ, хэнд барилга барих зөвшөөрөл сэм өгөөд хэдэн цаас тог­ших вэ, өөртөө болон хамаатан садандаа тансаг хаус бариулах юмсан гэх мэт амиа бод­сон, өдрөө аргацаасан хүмүүс л ээлжлэн даргалж байлаа. Энэ намаас тавигдсан хот, дүүргийн дарга нар иргэдийнхээ мөрөөд­лийг үргэлж няцалж, газрын наймааг цэцэглүүлсэн юм.

 Жишээ нь, УИХ-аас баталсан “Шинэ бү­тээн байгуулалт” хөтөлбөрөөр 75 мянган айлын орон сууц барихаар төлөвлөснийг хотын хуучин удирдлагууд завхруулж, гэр хорооллын  иргэдийн хашааны газрыг хямд үнээр худалдан аваад төрд үнэтэй зарах, эсвэл эзэнд нь  эргүүлээд өндөр үнэтэй орон сууц шахах ажил болгон хувиргасан билээ. Тэд, иргэдийн газрыг 20-30 сая төгрөгөөр худалдаж аваад 2 өрөө орон сууц 60-70 сая төгрөгөөр өгөх дээрмийг эхлүүлсэн юм.

МАН-ын дарга нар дүүргийн хөрөнгийг иргэдийн мөрөөдлийг хэрэгжүүлэхэд бус амин хувийн ашиг завшаанд зарцуулж ирсэн. Баянзүрх дүүргийн Засаг дарга Б.Батзориг “Эвтэй дөрвөн амьтан” гэх хөшөөг 350 сая, “Чулуун овоо” дахь нохой­той хөшөөг 750 сая, аюулгүйн тойрог дахь усан оргилуурыг 400 орчим сая төгрөгөөр хийлгэсэн гэж тайлагнажээ.

 Гэтэл дүүргийнх нь гэр хорооллууд гэрэл­гүй, явган хүний замгүй, худаг цөөн байна. Олон мянган хүн хүйтэнд хо­лоос ус зөөж, хүүхдүүд холоос харанхуй гудам­жаар бүдчин айн чичирсээр сургуулиа зорьж байна. Гэтэл Б.Батзориг нийтийн эрх ашигт зориулагдах ёстой мөнгөнөөс нийтдээ 3.6 тэрбум төгрөгийг шальдир бульдар зүйлд үрэн таран хийсэн байна. Б.Батзориг хэвлэлд өгсөн ярилцлагадаа “328 сая төгрөгөөр 120 хүүхдийн ортой цэцэрлэг нэгийг байгуулах боломжтой” гэжээ. Тэгвэл түүний үрэн таран хийсэн 4 тэрбум гаруй төгрөгөөр хэдэн цэцэрлэг, сургууль, эмнэлэг барих байв аа. МАН-ын зүтгэлтнүүд хэдэн арван мянган хүүхдийн тохилог орчинд сурах мөрөөдлийг “алав аа”.

 Ийм  өчүүхэн  хүмүүстэй  том  мөрөөд­лөөр, мөрөөдлөө хэрэгжүүлэх шаргуу зүт­гэ­лээр л тэмцэнэ. Улаанбаатарчууд одоо том мө­рөөдлөөр жигүүрлэн хөгжлийн үсрэлт хийх үү, жижиг гаруудтайгаа зууралдсаар утаан дундаа дуниартан хоцрогдох уу гэдэг сон­голтын өмнө ирээд байна.

 Дүүрэгт шинэчлэл хийлгэхгүй “хазаар­лана, чөдөрлөнө” гэж улайм цайм ярьж байгаа  МАН-ын хуучинсаг хүчин цаана чинь отож байна. Улаанбаатарын G хороол­лыг G дүүрэг болгох том мөрөөдөлд том тээг тавихаар заналхийлж байна. Тэдний амиа хоорхойлох, хуучнаа ямар ч үнээр ха­маагүй торгоон барих, хөгжилд тээг болох явцуу “мөрөөдлийг” тас цохиё.

ОЛУУЛАА бодогтун!
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • (183.81.169.21)
    Солонгосуудаас дутах юм бидэнд байхгүй. Бид чадна шдээ.
    2012 оны 11 сарын 10 | Хариулах
  • (124.158.75.10)
    Сайхан төсөл байна. Биелүүлж ж чадвал
    2012 оны 11 сарын 09 | Хариулах
  • (124.158.75.10)
    Ан-аа дэмжиж байна.
    2012 оны 11 сарын 09 | Хариулах
  • za oluulaa bodie (122.254.127.34)
    zob shuu husbel bolno l doo daanch ehleed bolohgui geed oortoo itguulchih ym daa hotod baishin barisanaas bohiriin dulaanii tseber usnii subag tatah ni iluu hymd tusna shuu gej zuuh zarj toriin mongoor amidragchdad heleed ogooch
    2012 оны 11 сарын 09 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Женев хотноо зохион байгуулагдсан Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хурал өндөрлөлөө
    18 цаг 0 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    18 цаг 8 мин
  • 14 байршилд явган хүний замыг шинэчилж байна
    19 цаг 33 мин
  • Аюулгүй байдал, гадаад бодлого болон Төсвийн байнгын хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлав
    19 цаг 41 мин
  • Амралтын өдрийн жор: Маалинга, арвайн гурилтай панкейк
    19 цаг 52 мин
  • Улаанбаатарт 26 градус дулаан байна
    19 цаг 53 мин
  • Линдзи Хойл: Хоёр орны хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн төлөө хамтран ажиллана
    Уржигдар 17 цаг 52 мин
  • Л.Алтангэрэл: Сэлбэ голын доор чулуун бэхэлгээ хийснээр лаг хагшаас тогтохгүй, гол тунгалаг байна
    Уржигдар 17 цаг 01 мин
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Олон Улсын Парламентын Холбооны Ерөнхийлөгч Тулиа Аксонтой албан ёсны уулзалт хийлээ
    Уржигдар 16 цаг 32 мин
  • Чингис хаан нисэх буудлын “Линк” бизнес танхимаас Голомт банкны картаараа буцаан олголт аваарай
    Уржигдар 16 цаг 28 мин
  • С.Шижирбат: 23 жил Монголчууд допингийн хэрүүл хийлээ, хавтгайрсан гэдгээ бүгд мэднэ
    Уржигдар 16 цаг 00 мин
  • Г.Ган-Очирыг Франц, Монгол хоёр улс Интерполоор эрэн сурвалжилж байна
    Уржигдар 15 цаг 29 мин
  • 2025 оны эхний долоон сарын байдлаар 420 хүүхэд зам тээврийн осолд өртжээ
    Уржигдар 15 цаг 25 мин
  • 2026 оны төсвийн төсөлд олон нийтээс санал авч эхэллээ
    Уржигдар 13 цаг 52 мин
  • Сэлбэ хот, Дамбадаржааг дулаанаар хангах 63 МВт дулааны цахилгаан станц ирэх онд ашиглалтад орно
    Уржигдар 13 цаг 04 мин
  • Улаанбаатар Трам төслийн Ахлах инженер Б.СОДБААТАР: “УЛААНБААТАР ТРАМ” ТӨСЛИЙН ШАВ ТАВЬСАН ГЭХ МЭДЭЭЛЭЛ ТАШАА
    Уржигдар 12 цаг 24 мин
  • Наймдугаар сарыг угтах НАЙМАН шүлэг
    Уржигдар 12 цаг 02 мин
  • ХӨСҮТ: 0-4 насны 2884 хүүхэд улаанбурханаар өвджээ
    Уржигдар 10 цаг 39 мин
  • Наймдугаар сард болох Үндэсний бөхийн барилдаанууд
    Уржигдар 10 цаг 14 мин
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
    Уржигдар 10 цаг 02 мин
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" болсон Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • "Зохиолын дууны Ханхүү", Ардын жүжигчин С.Жавхлангийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 БАРИМТ: Дэлхийн шилдэг дуурийн дуучин МУАЖ Э.Амартүвшин
  • Наймдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Танилц: Увс аймгийн 100 жилийн ойн барилдаанд зодоглох Улсын цолтой бөхчүүд
  • Улсын арслангуудад "Аймгийн арслан" цол хэрэгтэй болсон уу?
  • Цахилгаан Зоригоо "захиалгат" Зоригоо болсон нь
  • Наймдугаар сард болох Үндэсний бөхийн барилдаанууд
  • Үнэн хол биш
  • Дархан аварга Н.Батсуурь өвөөгийнхөө 80 жилийн өмнөх амжилтыг өнөөдөр "давтах" уу?
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэлийн хөшөөтэй танилцлаа
  • Танилц: Увс аймгийн түүхт 100 жилийн ойн баяр наадмын хөтөлбөр
  • Д.Сумъяабазар: Зодоглохдоо Өвөрхангай аймгийнх гэж цоллуулдаг байлаа, их хүмүүний мэлмий гийсэн ойн бөхийн байг даалгүй яах вэ
  • 100 жил: Сүрлэг уулс, их нууруудын түрлэгтэй Увс аймгийн тухай бид юу мэдэх вэ?
  • С.Жавхлан: Нэг л гайхам сонин энергийн орчинд орж үзлээ
  • Өөрийн эрхгүй түрэн дуулах Увсын сүлд дуунууд
  • МАН дотор хотын даргын сунгаа эхэлж, Ерөнхийлөгчийн фракц Я.Содбаатарыг сойж байна
  • Л.Энх-Амгалан: С.Жавхлан зүгээр нэг дуугаа дуулж, уран бүтээлээ туурвиагүй
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" болсон Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • "Зохиолын дууны Ханхүү", Ардын жүжигчин С.Жавхлангийн тухай сонирхолтой 24 баримт
  • Цахилгаан Зоригоо "захиалгат" Зоригоо болсон нь
  • Улсын арслангуудад "Аймгийн арслан" цол хэрэгтэй болсон уу?
  • Танилц: Увс аймгийн 100 жилийн ойн барилдаанд зодоглох Улсын цолтой бөхчүүд
  • ИРГЭД: Бүх шийдвэрийг зөрчөөд өдөр шөнө, бороо шороо хамаагүй орон сууц барьж байна
  • С.Жавхлан: Нэг л гайхам сонин энергийн орчинд орж үзлээ
  • Өөрийн эрхгүй түрэн дуулах Увсын сүлд дуунууд
  • Энгийн болон аюултай хог хаягдлын байдалд улсын хэмжээнд хяналт шалгалт явагдаж байна
  • Дархан аварга Н.Батсуурь өвөөгийнхөө 80 жилийн өмнөх амжилтыг өнөөдөр "давтах" уу?
  • Л.Энх-Амгалан: С.Жавхлан зүгээр нэг дуугаа дуулж, уран бүтээлээ туурвиагүй
  • Үнэн хол биш
  • 100 жил: Сүрлэг уулс, их нууруудын түрлэгтэй Увс аймгийн тухай бид юу мэдэх вэ?
  • Дунд гол дагуу 11.1 км урт талбайг цэвэрлэж, 68.3 тонн хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт хүргүүлжээ
  • Д.Сумъяабазар: Зодоглохдоо Өвөрхангай аймгийнх гэж цоллуулдаг байлаа, их хүмүүний мэлмий гийсэн ойн бөхийн байг даалгүй яах вэ
  • Танилц: Улаанбаатарын "Их дуулга"-аас медаль хүртсэн тамирчид
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэлийн хөшөөтэй танилцлаа
  • Олон улсын газарзүйн 21 дүгээр олимпиад үргэлжилж байна
  • Увс 100 жил: Дархан аварга Н.Батсуурь түрүүлж, Улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэлээ
  • 24 БАРИМТ: Дэлхийн шилдэг дуурийн дуучин МУАЖ Э.Амартүвшин
24 баримт
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • 24 БАРИМТ: Дэлхийн шилдэг дуурийн дуучин МУАЖ Э.Амартүвшин
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • "Зохиолын дууны Ханхүү", Ардын жүжигчин С.Жавхлангийн тухай сонирхолтой 24 баримт
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" болсон Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК