
Одоо форумаар иргэд, хэрэглэгчдийн санал хүсэлтийг Төрийн ордны Их танхимд мөн нийслэлийн Баянгол дүүрэг болон УИХ-ын урд талбайгаас МҮОНТ, ТВ9 телевизийн станцаар шууд дамжуулан холбогдох хүмүүст хүргэж байна. Иргэдийн асуултад МХЕГ, ШӨХТГ, Стандартчлал хэмжилзүйн газар, ОБЕГ-ын удирдлагууд болон Шадар сайд Д.Тэрбишдагва шууд хариулж байгаа юм.
Асуулт хариултын үеэр Чингэлтэй дүүргийн иргэнээс энэ оны 12 дугаар сарын 21-нд гамшиг болж, дэлхий сүйрэх тухай санаа зовнин асууж байлаа. Харин энэ асуултад ОБЕГ-ын дарга Т.Дуламдорж “Энэ талаар ажлын хэсэг гаргаж судалж үзсэн. Дэлхийн төдийгүй Монголын эрдэмтэд ч судалж байгаа. Гэхдээ үндэслэлтэй судалгааны хариуг үндэслэн иргэдэд тайван байхыг зөвлөж байна. ОБЕГ ямар ч цаг үед гамшгаас хамгаалах бэлэн байдалд ажиллана” гэж хариуллаа.
Энэ мэтчилэн иргэдийн санал, асуултыг сонсох хэсэг үргэлжилж байна.