
Улсын хэмжээнд 2012 оны эхний 10 сард 62085 эх амаржиж, амьд төрсөн
хүүхдийн тоо 62347 болж, өмнөх оны мөн үеийнхээс амаржсан эхийн тоо 3418
эхээр буюу 5.8 хувь, хүүхдийн тоо 3450 хүүхдээр буюу 5.9 хувиар тус тус
нэмэгдсэн байна.

Улсын хэмжээнд 2012 оны эхний 10 сард 62085 эх амаржиж, амьд төрсөн хүүхдийн тоо 62347 болж, өмнөх оны мөн үеийнхээс амаржсан эхийн тоо 3418 эхээр буюу 5.8 хувь, хүүхдийн тоо 3450 хүүхдээр буюу 5.9 хувиар тус тус нэмэгдсэн байна. Мөн энэ оны эхний 10 сард нялхсын эндэгдэл 949 болж, өмнөх оны мөн үеийнхээс 16 хүүхэд буюу 1.7 хувь, 1-5 хүртэлх насандаа 206 хүүхэд эндэж, өмнөх оны мөн үеийнхээс 5 хүүхэд буюу 2.4 хувиар буурчээ.