
Ийнхүү бусармаг хэргүүд жил алгасахгүй гараад байхад “Хангай” зочид буудлын үйл ажиллагаа хэвийн үргэлжилсээр байгаа юм. Хэрэг гарсны дараахан цагдаагийн байгууллагынхан шалгаж үйл ажиллагааг нь түр хугацаагаар зогсоосон. Мөн дараахан Баянгол дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийнхэн харьяа газартаа байрлах зочид буудлуудад шалгалт хийжээ.
Энэхүү шалгалтаар “Хангай” зочид буудал ямар зөрчил илэрсэн талаар тус хэлтсийн улсын байцаагч Ж.Быхараас тодруулахад “Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулдаг 23 зочид буудалд хэсэгчилсэн шалгалт хийсэн. Шалгалтын явцад нийтлэг зөрчлүүд байсан ч зөрчлөө арилгасан зүйл бас анзаарагдсан. “Их Алтай трейд” компанийн “Хангай”, “Алтай”, “Олимп” гэх гурван буудал зөрчилтэй байсан. Тухайлбал, “Олимп” зочид буудал нь тамхи зарах зөвшөөрөлгүй байж тамхи зарж байсан. “Алтай” зочид буудлыг стандартын шаардлага хангаагүй гэж үзээд 60 мянган төгрөгөөр, “Хангай” зочид буудал нь өмнө өгсөн үүрэг даалгаварыг биелүүлээгүй байсан учраас 200 мянган төгрөгөөр тус тус торгосон. Удахгүй дахин шалгалт хийнэ. Энэ үед зөрчлөө арилгаагүй байвал шууд хаана” хэмээн ярилаа.
Сэтгэгдэл (1)