
Хөвсгөл аймгийн МАХН-ын Зуутын дарга Г.Чулуунбаатар, МҮАН-ын нарийн бичгийн дарга О.Эрдэнэбилэг, хуульч, өмгөөлөгч Д.Содномдорж нар өчигдрөөс эхлэн өлсгөлөн зарласан юм.
Тэд тус сонгуулийн хороог МАН-аас бусад намын болон бие дааж нэр дэвшиж байгаа хүмүүсийг бүртгэхгүй хууль зөрчиж байгаа, бүртгэхгүй байгаа шалтгаан нь ямар ч үндэслэлгүй бөгөөд МАН-ыг Хөвсгөл аймагт ялуулахын тулд элдэв арга сээм хэрэглэж байна хэмээн үзэж байгаа юм.
Хэвлэлийн хурал МАХН-ын төв байранд 14 цагт болно.
Т.Гэрэл