Сүүлийн жилүүдэд манай улсад олон хүчин зүйлээс үүдэн саажилттай хүүхэд төрөх болсныг эмч мэргэжилтнүүд хэлдэг. Энэ нь эцэг эхчүүдэд төдийгүй эмч мэргэжилтнүүдэд хүндрэл учруулаад байгаа юм. Тиймээс АЙФО төрийн бус байгууллагаас сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч мэргэжилтнүүд СХД-ийн нэгдсэн эмнэлэгт сургалт зохион байгуулж байгаа юм байна. Сургалтаар тархины саажилттай хүүхдүүдтэй хэрхэн харилцах, асрах талаар эцэг эхчүүдэд өрхийн эмч нар заавар зөвлөмж өгөх юм.