
Тус аймаг нь энэ удаагийн орон нутгийн сонгуульд Ардчилсан засгаараа дэмжүүлье, Аймаг сумдаа үйлдвэржүүлье гэсэн уриатай оролцож байгаа юм. “Ирэх дөрвөн жилийн мөрийн хөтөлбөрөө мөрөөдлийн жагсаалт төдий зүйл баталсангүй. “Монгол хүн 2020” хөтөлбөрийн хүрээнд иргэдээс гарсан саналд тулгуурлан боловсруулсан. Ингэхдээ мөрийн хөтөлбөрөө ирэх дөрвөн жилээр хязгаарлаагүй ба 10-15 жилээр улсын хөшжлийн бодлоготой уялдуулан аймгийнхаа хөгжлийн бодлогыг төлөвлөж, нийт сумдынхаа мастер төлөвлөгөөг боловсруулсан гэдгээ П.Ганхуяг дарга уулзалтын үеэр онцолж байсан юм.
Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Сайншандыг аж үйлдвэрийн хот болгох их ажлын эхлэл тавигдсан. Энэ ажлыг түргэн шуурай явуулахын тулд ажиллах хүчний асуудал нэн тэргүүнд яригдана. Тэгвэл энэ асуудлыг бүрэн шийдэж өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвийг бүрэн тохижуулж, захиалгаар мэргэжилтэн бэлтгэх болмжийг бүрдүүлж өгсөн байна. Түүнчлэн төмөр замын коллеж байгуулан эхний 200 төгсөгчийг ажлын байраар хангасан нь орон нутагтаа ажилтай орлоготой амьдрах нөхцлийг бүрдүүлж буйн тод жишээ болсон байна. Аж үйлдвэрийн цогцолборын хүрээнд таван том үйлдвэр баригдахын зэрэгцээ дагавар 50 жижиг үйлдвэр баригдах юм. Аж үйлдвэрийн цогцолбор байгуулагдсанаар 60-70 мянган хүн ажлын байраар хангадах ажээ.
П.Ганхуяг дарга Дорноговийг зөвхөн уул уурхайн эдийн засагт тулгуурласан аймаг болгох бус олон тулгуурт эдийн засагтай болгох эхлэлийг тавьж буйгаа энэ үеэр дуулгасан. Энэ хүрээнд хүний хөгжлийн бодлогыг тэргүүнд тавьж мал аж ахуй, газар тариалан, хил дагасан аялал жуулчлалыг хөгжүүлэх бүрэн боломж байгаа гэдгээ дуулгалаа.
Энэ бүхнийг хийхэд чадвартай, тогтвортой нутгийн удирдлага чухал. Энэ их ажлыг хийхийн тулд дорноговьчууд П.Ганхуяг даргын багт дахин итгэл хүлээлгэхэд л болно. П.Ганхуяг даргын багт аймаг сумдын ИТХ-д 300 хүн нэр дэвшиж байгаагийн 34 хувь нь эмэгтэйчүүдийн төлөөлөл байгаа бол 22 хувь нь 35 хүртэлх насныхан байна.