Хууль зүйн сайд Х.Тэмүүжин Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн шинээр баригдаж буй барилгыг шүүх прокурорын оффис болгохоо илэрхийлж, Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар шийдвэрээ гаргуулсан юм. Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн ажилчид болон тус эмнэлгээр үйлчлүүлэгчид Хууль зүйн сайдын шийдвэрийг анхнаасаа эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн. Тэгвэл хууль зүйн салбарт ажиллаж байсан ахмадууд болон тус эмнэлгийн Үйлдвэрчний эвлэлээс маргааш буюу арваннэгдүгээр сарын 10-ны 11.00 цагт төв талбайд эсэргүүцлийн жагсаал хийхээр болжээ.
Сэтгэгдэл (3)