Улсын Дээд шүүхийн хэвлэл мэдээллийн албанаас сэтгүүлчдийн хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, шүүхийн талаар бодит ойлголтыг төлөвшүүлэх зорилгоор зохион байгуулж буй “Шүүхийг сурвалжлах нь” цуврал сургалт үргэлжилж байна.
Өглөө 9.00 цагаас эхэлсэн сургалтаар “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа”, “Хөдөлмөрийн эрх зүйн маргаан”-ы талаар сэтгүүлчдэд мэдлэг олгосон бол яг одоо “Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа”-ны талаар Улсын дээд шүүхийн шүүгч, доктор, профессор Б.Бат-Эрдэнэ хичээл орж байна. Үүний дараа тус шүүхийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэн “Шинэ төрлийн гэмт хэрэг” сэдвээр лекц уншсанаар өнөөдрийн сургалт дуусах юм байна.
Сургалт цаашид арванхоёрдугаар сарыг дуустал долоо хоног бүрийн энэ өдөр явагдана. Энэхүү “Шүүхийг сурвалжлах нь” цуврал сургалтыг 2009 оноос эхлэн амжилттай зохион байгуулж байгаа бөгөөд сэтгүүлчдийн өөрсдийнх нь сонирхсон сэдвүүд дээр үндэслэн явуулдаг аж.
Б.Чимэг
Сэтгэгдэл (1)