
Түүнчлэн дээрх асуудлаар завсарлагааны хугацаанд иргэдтэй санал солилцсоны үндсэн дээр ирүүлсэн саналыг нэгтгэн тодорхой санал боловсруулж, Улсын Их Хурлаар хэлэлцүүлэхийг Төсвийн байнгын хороонд даалгажээ.
УИХ-ын даргын захирамж
2012 оны 11 сарын 09-ний өдөр Дугаар 132 Улаанбаатар хот
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.13 дахь хэсгийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
- 2014-2016 онуудад улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалтыг төлөвлөх асуудлаар иргэдтэй санал солилцох зорилгоор Улсын Их Хурлын 2012 оны намрын ээлжит чуулганыг 2012 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл түр завсарлуулсугай.
- Улсын Их Хурлын гишүүдээс энэ захирамжийн 1-д заасан асуудлаар завсарлагааны хугацаанд иргэдтэй санал солилцсоны үндсэн дээр ирүүлсэн саналыг нэгтгэн тодорхой санал боловсруулж, Улсын Их Хурлаар хэлэлцүүлэхийг Төсвийн байнгын хороо /Ц.Даваасүрэн/-нд даалгасугай.
ДАРГА З.ЭНХБОЛД