
Монгол улсын 2013 оны төсвийн тухай хуулийн эцсийн найруулгыг сонссоноор өнөөдрийн УИХ-ын чуулган завсарлалаа. Чуулганы дараа 2013 оны улсын төсвийг баталсантай холбоотойгоор Сангийн яам, Эдийн засгийн яам хамтран яг одоо Төрийн ордонд хүлээн авалт зохиох гэж байгааг УИХ-ын дарга З.Энхболд хэллээ. Тэрбээр өнөөдөр УИХ-ын чуулганыг 11-р сарын 20-ны өдөр хүртэл түр завсарлуулах захирамж гаргаад байгаа юм. Харин Чингис хааны мэндэлсэн өдрийг 11-р сарын 14-нд тэмдэглэх болсонтой холбогдуулан баярын хурал хийх юм байна. Энэ хуралд гишүүдийг үндэсний хувцас, дээлтэй ирэхийг санууллаа.
Т.Гэрэл
Сэтгэгдэл (1)