Иргэдийн мөнгийг өсгөж өгнө хэмээн залилсан "Глоб кредит" ХЗХ-ны захирал Ж.Мэндбаярын хэргийг Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж дуусчээ. Тодруулбал, дээрх хоршооны хохирогч Н.Цогбаярын хүсэлтийг үндэслэн хэргийг дахин хэлэлцүүлэх тухай прокурорын эсэргүүцлийг хэлэлцээд хүлээж авах үндэслэлгүй хэмээн үзсэн байна.
Хуралд илтгэгч шүүгчээр Д.Эрдэнэбалсүрэн оролцов.
Ж.Мэндбаяр нь одоо ШШГЕГ-ын харьяа хорих 427 дугаар анги буюу Багануур дүүрэгт байрлах хорих ангид ял эдэлж байгаа юм. 1000 гаруй иргэнд 10 гаруй тэрбум төгрөгийн хохирол учруулсан Ж.Мэндбаяр дэглэм бууруулах саналыг гаргасан ч Нийслэлийн прокурорын газраас хүлээж аваагүй билээ.
Б.Чимэг