
Ирэх даваа гараг буюу 11-р сарын 12-нд Их эзэн Чингис хаан мэндэлсний 850 жилийн ойд зориулсан “Монгол бичгийн өдөр” болох гэж байна. Өдөрлөгийн үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн монгол бичгийн цахим хуудсын нээлт болно. Мөн Монгол бичгийн тухай хэлэлцүүлэг зохион байгуулах аж. “Монгол бичгийн өдөр” Төрийн ордонд, Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд 09.00 цагт эхэлнэ.
Сэтгэгдэл (2)