зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Ард түмэн Та-Хаан” үндэсний форум хэрэглэгчийн эрх ашгийг өргөмжиллөө

2012-11-10
0
ЖИРГЭХ
    Төр бол ард түмний үйлчлэгч. Харин ард түмэн бол ХААН байх учиртайг сануулсан үндэсний форум Шинэчлэлийн Засгийн газрын хийх ажил, шийдвэрлэх асуудлыг улам тодотгож өглөө. Хэрэглэгчийн өмнө тулгамдаж буй асуудал бүрийг төр, иргэний нийгэм, бизнесийн төлөөлөл сонсож, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэх гарцыг хамтран хэлэлцэх “Ард түмэн Та-Хаан” үндэсний форум өчигдөр Төрийн ордонд боллоо.
    Төр бол ард түмний үйлчлэгч. Харин ард түмэн бол ХААН байх учиртайг сануулсан үндэсний форум Шинэчлэлийн Засгийн газрын хийх ажил, шийдвэрлэх асуудлыг улам тодотгож өглөө. Хэрэглэгчийн өмнө тулгамдаж буй асуудал бүрийг төр, иргэний нийгэм, бизнесийн төлөөлөл сонсож, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэх гарцыг хамтран хэлэлцэх “Ард түмэн Та-Хаан” үндэсний форум өчигдөр Төрийн ордонд боллоо. Энэхүү форумд оролцсон иргэд, олон нийтийн дэвшүүлсэн санал, санаачилгыг үндэслэн 2012-2016 онд Шинэчлэлийн Засгийн газар болон Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлагуудаас үйл ажиллагаандаа баримтлан хэрэгжүүлэх чиглэлийг тодорхойлсон юм.
IMG_6121

    Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагвын санаачилгаар иргэд, олон нийтийн эрх ашгийг хамгаалах, тулгамдаж буй асуудлыг нь судлан шийдвэрлэх, хэрэглэгчийн болон иргэний нийгмийн оролцоог өргөтгөх, идэвхжүүлэх  “Ард түмэн –Та Хаанн” хэрэглэгчийн үндэсний форумд нийслэл болон орон нутгийн 800 гаруй зочид төлөөлөгчид оролцлоо. Чуулга уулзалтаар хэрэглэгчийн өмнө тулгамдаж буй асуудлыг тал талаас нь авч хэлэлцэн, ярилцахын  зэрэгцээ шийдвэрлэх, хэрхэн засан сайжруулж болох арга замыг иргэд болон төр, хувийн хэвшлийнхэн хамтдаа эрэлхийв.
    Энэхүү бүтээлч чуулга уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцож, ирэх дөрвөн жилд шинэчлэлийн Засгийн газрын хийх ёстой ажлын нэг нь хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах. “Ард түмэн Та–Хаан” байх зорилтыг бодит ажил хэрэг болгохын төлөө ажиллахаа мэдэгдсэн юм. Мөн хариуцлагатай төр ард түмэндээ үйлчилж, тэднийхээ хүсэл сонирхолыг дэмжин, дуу хоолойг нь үргэлж сонсож байх учиртайг онцлов. Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн чуулга уулзалтыг зохион байгуулж буй Тэргүүн шадар сайдад талархаж, чуулганы хуралдаанд амжилт хүслээ.
“Ард түмэн Та-Хаан” үндэсний форумыг  Хан-Уул, Чингэлтэй, Сүхбаатар, Баянгол, Сонгинохайрхан дүүрэг болон 21 аймгийн хэмжээнд энэ сарын 5-9-нд зохион байгуулж, хэрэглэгчдин өргөдөл, гомдлыг хүлээн авч, санал бодлыг сонсох чөлөөт индэр ажиллуулсан нь урьд өмнө болж байсан чуулга уулзалтуудаас ихээхэн онцлогтой байв. Үндэсний форумыг Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Стандарчилал хэмжилзүйн газар, Худалдан авах ажиллагааны газар, Оюуны өмчийн газраас хамтран зохион байгуулж, өөрсдийн үйл ажиллагаагаа олон нийтэд танилцуулсан юм.
IMG_6121
Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва “Ард түмэн Та-Хаан” үндэсний форумыг зохион байгуулах болсон шалтгаан нь өнөөдрийн нийгэмд тулгамдаж буй олон асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх, ард түмний амьдралд ачаа болж байгаа хүнд суртлыг халах, төрийн үйлчилгээг сайжруулах, иргэндээ ойрхон төр байх, ард түмнээ сонсох, хэрэглэгч ХААН байх үзлийг нэвтрүүлэх нь чуулга уулзалтын зорилго” хэмээн онцоллоо. Тэрээр “Үндсэн хуулиар олгогдсон ард түмнийхээ эрх ашгийг хамгаалах, хүсэл шаардлагыг нь хүндэтгэж, эрхэмлэн дээдлэх. Төр, хувийн хэвшлийн бүхий л төрлийн үйлчилгээ иргэдэд ойр, амар дөхөм, нийлүүлж буй бараа бүтээгдэхүүн нь чанартай, хурдан шуурхай,  стандарттай, ил тод шударга, нээлттэй байх нь ХААН хэмээн хэрэглэгчээ хүндэлж буйн илрэл. Тиймээс төрийн үйлчилгээг ард түмэнд хүргэх, ард түмнийхээ эрүүл мэнд, амар тайван амьдрах аюулгүй орчинг бүрдүүлэхийн төлөө шинэчлэлийн Засгийн газар, түүний дор ажиллах агентлаг ажиллах учиртайг хэлсэн.
    Чуулга уулзалтын үеэр иргэд сууц өмчлөгчдийн холбоо, чанаргүй барилга, ногоон байгууламж, нүүрсний шуудайны стандартыг голлон хөндөж байлаа. Монгол Улсад анх удаа зохион байгуулж буй “Ард түмэн Та-Хаан” үндэсний форум Төрийн ордны их танхимаас Баянгол дүүрэг, Улсын их дэлгүүрийн өмнөх талбайтай шууд холбогдож, ард түмнийхээ дууд хоолойг сонслоо. Тэдний тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхийн төлөө цаг нартай уралдан, хариуцлагатай, ажилдаа сэтгэлтэй, улс орныхоо өмнө хүлээсэн үүргийг биелүүлэх нь Шинэчлэлийн Засгийн газрын хийх ажлын нэг болж байна. Ирэх жилүүдэд Засгийн газар, түүний хэрэгжүүлэгч агентлаг дараах чиглэлд хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах үүргийг тус чуулганаас хүлээн авлаа.
IMG_6121
Шинэчлэлийн Засгийн газрын түвшинд:
·       Ард иргэдийн үндсэн эрх ашиг, аюулгүй байдал, эрүүл мэндэд шууд нөлөө үзүүлэх эрх зүйн шинэтгэлийг хийж хэрэгжүүлэх. Тухайлбал, Захиргааны хариуцлагын тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Зар сурталчилгааны тухай хууль, Хүнсний тухай хууль, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай хууль, Худалдааны тухай хуулиудыг яаралтай батлуулж хууль, энэ салбарт эрх зүйн шинэтгэлийг нэн даруй хийх.
 
·       Ард, иргэд, хэрэглэгч, аж ахуй нэгжүүдэд худалдаа, үйлчилгээний соёл, стандарт, эрх үүргийн тухай мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх чиглэлээр иргэнд чиглэсэн сургалт, мэдээллийн үйл ажиллагааг эрчимжүүлэх явуулах.
 
·       Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн хөтөлбөрт стандарт, оюуны өмч, авран хамгаалах үйл ажиллагаа, хэрэглээний соёл, хэрэглэгчийн эрхийн асуудлаар тусгайлсан хичээл оруулах бодлогын асуудлыг боловсруулж, шийдвэрлэх.
 
·       Ард иргэдийн эрх ашиг түгээмэл хөндөгддөг эдийн засгийн салбаруудын үйл ажиллагаа, худалдаа, үйлчилгээний чанар аюулгүй байдалд хяналт тавихад олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, иргэний нийгмийн байгууллагад зарим чиг үүргийг хариуцуулах үйл ажиллагааг бодиттойгоор хэрэгжүүлэх.
 
·       Төрийн байгууллагуудын үйл ажиллагаа иргэнд чиглэсэн, зөвлөн туслах чиглэлд анхаарал хандуулж байгууллагуудын уялдаа холбоо, хамтын ажиллагааг өргөжүүлэх.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын түвшинд:
·       Иргэн, аж ахуй нэгжид хяналт, шалгалт хийх чиглэлээр бус зөвлөх, туслалцаа үзүүлэх, хамтран ажиллах хэлбэрийг үйл ажиллагаандаа бүрэн нэвтрүүлж одоогийн үйл ажиллагааны хэлбэрт эрс шинэчлэл хийх.
 
·       Аймаг, дүүргийн мэргэжлийн хяналтын салбарыг иргэд, ард түмэнд үйлчлэх, зөвлөх төв болгон өөрчилж ард иргэдэд нээлттэй болгох.
 
·       Гаргаж байгаа тушаал, шийдвэрээ, иргэд, олон нийт, ард түмэнд нээлттэй танилцуулах, иргэдийн санал хүсэлт бүрт хариулт өгч буцах холбоотой ажиллах.
Стандартчилал хэмжил зүйн газрын түвшинд:
·       Иргэн, аж ахуй нэгжүүд өөрийн амьдралд хэрэг болж байгаа стандартыг хэрэглээ болгох, өдөр тутам ашиглах боломжийг бүрдүүлэх.
 
·       Монголчууд европын холбооны нийтлэг хэм хэмжээ, стандартыг өөрийн ахуй амьдралдаа нутагшуулах ажлыг эрчимжүүлж үр дүнг ард түмэн хүртэх боломжийг бүрдүүлэх.
 
·       Тохирлын гэрчилгээг авах процессийг хөнгөвчлөх, улмаар хэрэглэгч баталгаатай бүтээгдэхүүн, ажил үйлчилгээгээр хангагдах, зах зээлийг хуурамч бараа, бүтээгдэхүүнээс хамгаалах боломжийг бий болгох.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын түвшинд:
·       Хэрэглэгч бүрийн эрх ашгийг дээдлэн эрхэмлэх үйл ажиллагааг төрийн байгууллага, аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаанд хэвшүүлэх чиглэлд идэвхитэй ажиллах.
 
·       Хэрэглэгчийн эрх, хэрэглээний соёлын талаарх мэдлэг, мэдээллийг олгох үйл ажиллагааг эрчимжүүлж улмаар олон нийтийн оролцоотой хяналтыг бий болгох.
 
·       Захзээлийн шударга бус аливаа харилцааг таслан зогсоох, зөв зохистой зохицуулалт хийх чиглэлээр салбарын байгууллагатай хамтран ажиллах.
 
·       Зах зээлийн чөлөөт өрсөлдөөний бодлогыг дэмжин хөгжүүлэх замаар дунд болон урт хугацаанд хэрэглэгчдэд ирэх үр ашгийг нэмэгдүүлэх, шинэ боломжийг бий болох, аж ахуй нэгжүүдийн шударга өрсөлдөх орчныг бүрдүүлэх чиглэлээр үйл ажиллагааны эрс шинэтгэл хийх.
 
·       Ард, иргэд, хэрэглэгчийг төөрөгдүүлсэн, хууран мэхэлсэн аливаа хэлбэрийн зар сурталчилгаа, мэдээ, мэдээллийг хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран арилгах.
 
Онцгой байдлын ерөнхий газрын түвшинд:
·     Онцгой байдлын албаны чадавхийг нэмэгдүүлж, төрийн үйлчилгээг ард, иргэдэд түргэн шуурхай, чанартай, хүртээмжтэй болгох.
 
·     Төрийн болон төрийн бус байгууллагын түншлэл, хамтын ажиллагааг сайжруулах.
 
·     Хэвлэл, мэдээллийн хэрэгслийн оролцоо, үнэн зөв мэдээллийг түгээж ажилласнаар Иргэн таны аюулгүй амьдралын баталгааг хангах.
Оюуны өмчийн газрын түвшинд:
•       Шинэ бүтээл, ашигтай загвар зэрэг оюуны бүтээлийг мөнгөжүүлэх, эдийн засгийн эргэлтэнд оруулах, эдийн засгийн өндөр үр ашиг өгөхүйц бүтээлийг нэвтрүүлэх.
 
•       Дэвшилтэт техник, технологи дамжуулах, өндөр үр ашигтай патентийн лицензлэх, патентийг худалдах, нэвтрүүлэгчтэй шинэ санаачлагч, судалгаа шинжилгээний байгууллагыг холбох брокерийн үйл ажиллагааг дэмжин улмаар Монгол улсын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх.
•       Үндэсний брэнд бий болгох.
•       Монгол Улсыг хөгжүүлэх, шинэ санаачлагыг амьдралд нэвтрүүлснээр мэдлэгт суурилсан эдийн засгийг бий болгох, олон улсын талбарт өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд оюуны өмчийг хөтлөгч хэрэгсэл болгох.
Худалдан авах ажиллагааны газрын түвшинд:                                                          
·       Тендерийнбудлиан, авлига, хээлхахуулийгхалахзорилгоортөсвийнхөрөнгөөрбараа, ажил, үйлчилгээхудалданавахүйлажиллагааг 100 хувьонлайнхэлбэртшилжүүлэх.
 
·       Иргэд, олоннийтийнхяналтындортендерийг илтодявуулах нөхцлийг бүрдүүлэх.
 
·       Тендерийн шударга өрсөлдөөнийг бий болгож татвар төлөгчдийнтатварын мөнгийг үр ашигтай зарцуулах боломжийг бий болгох.
 
·       Тендерээр хийгдсэн ажил бүрийн чанарыг өндөр түвшинд байлгаж үр ашгийг нэмэгдүүлэх.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • (202.179.20.191)
    Хэрэглэгч бүрийн эрх ашгийг дээдлэн эрхэмлэх үйл ажиллагааг төрийн байгууллага, аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаанд хэвшүүлэх чиглэлд идэвхитэй ажиллах.,,, энийг чинь л хэлээд байна илч муутай үнс хаягдал ихтэй нүүрсний оронд чадаж байгаанууд нь налайхын сайн нүүрсээ түлэг л дэ та нар бүү саад хий
    2012 оны 11 сарын 10 | Хариулах
  • (202.179.20.191)
    за худлаа шоудаад байгаарай ингэж бурж байхад чинь ар хударгаар чинь багануурын хогоо шахах гэж налйахын сайн нүүрсийг хот ру оруулахыг хориглож байна ш дэ ард түмэн чинь юугаа хэрэглэхээ сонгох эрхтэй биз дэ
    2012 оны 11 сарын 10 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Женев хотноо зохион байгуулагдсан Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хурал өндөрлөлөө
    20 цаг 19 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    20 цаг 28 мин
  • 14 байршилд явган хүний замыг шинэчилж байна
    21 цаг 52 мин
  • Аюулгүй байдал, гадаад бодлого болон Төсвийн байнгын хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлав
    22 цаг 0 мин
  • Амралтын өдрийн жор: Маалинга, арвайн гурилтай панкейк
    22 цаг 11 мин
  • Улаанбаатарт 26 градус дулаан байна
    22 цаг 12 мин
  • Линдзи Хойл: Хоёр орны хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн төлөө хамтран ажиллана
    Уржигдар 17 цаг 52 мин
  • Л.Алтангэрэл: Сэлбэ голын доор чулуун бэхэлгээ хийснээр лаг хагшаас тогтохгүй, гол тунгалаг байна
    Уржигдар 17 цаг 01 мин
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Олон Улсын Парламентын Холбооны Ерөнхийлөгч Тулиа Аксонтой албан ёсны уулзалт хийлээ
    Уржигдар 16 цаг 32 мин
  • Чингис хаан нисэх буудлын “Линк” бизнес танхимаас Голомт банкны картаараа буцаан олголт аваарай
    Уржигдар 16 цаг 28 мин
  • С.Шижирбат: 23 жил Монголчууд допингийн хэрүүл хийлээ, хавтгайрсан гэдгээ бүгд мэднэ
    Уржигдар 16 цаг 00 мин
  • Г.Ган-Очирыг Франц, Монгол хоёр улс Интерполоор эрэн сурвалжилж байна
    Уржигдар 15 цаг 29 мин
  • 2025 оны эхний долоон сарын байдлаар 420 хүүхэд зам тээврийн осолд өртжээ
    Уржигдар 15 цаг 25 мин
  • 2026 оны төсвийн төсөлд олон нийтээс санал авч эхэллээ
    Уржигдар 13 цаг 52 мин
  • Сэлбэ хот, Дамбадаржааг дулаанаар хангах 63 МВт дулааны цахилгаан станц ирэх онд ашиглалтад орно
    Уржигдар 13 цаг 04 мин
  • Улаанбаатар Трам төслийн Ахлах инженер Б.СОДБААТАР: “УЛААНБААТАР ТРАМ” ТӨСЛИЙН ШАВ ТАВЬСАН ГЭХ МЭДЭЭЛЭЛ ТАШАА
    Уржигдар 12 цаг 24 мин
  • Наймдугаар сарыг угтах НАЙМАН шүлэг
    Уржигдар 12 цаг 02 мин
  • ХӨСҮТ: 0-4 насны 2884 хүүхэд улаанбурханаар өвджээ
    Уржигдар 10 цаг 39 мин
  • Наймдугаар сард болох Үндэсний бөхийн барилдаанууд
    Уржигдар 10 цаг 14 мин
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
    Уржигдар 10 цаг 02 мин
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" болсон Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • "Зохиолын дууны Ханхүү", Ардын жүжигчин С.Жавхлангийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 БАРИМТ: Дэлхийн шилдэг дуурийн дуучин МУАЖ Э.Амартүвшин
  • Наймдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Танилц: Увс аймгийн 100 жилийн ойн барилдаанд зодоглох Улсын цолтой бөхчүүд
  • Улсын арслангуудад "Аймгийн арслан" цол хэрэгтэй болсон уу?
  • Цахилгаан Зоригоо "захиалгат" Зоригоо болсон нь
  • Наймдугаар сард болох Үндэсний бөхийн барилдаанууд
  • Үнэн хол биш
  • Дархан аварга Н.Батсуурь өвөөгийнхөө 80 жилийн өмнөх амжилтыг өнөөдөр "давтах" уу?
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэлийн хөшөөтэй танилцлаа
  • Танилц: Увс аймгийн түүхт 100 жилийн ойн баяр наадмын хөтөлбөр
  • Д.Сумъяабазар: Зодоглохдоо Өвөрхангай аймгийнх гэж цоллуулдаг байлаа, их хүмүүний мэлмий гийсэн ойн бөхийн байг даалгүй яах вэ
  • 100 жил: Сүрлэг уулс, их нууруудын түрлэгтэй Увс аймгийн тухай бид юу мэдэх вэ?
  • С.Жавхлан: Нэг л гайхам сонин энергийн орчинд орж үзлээ
  • Өөрийн эрхгүй түрэн дуулах Увсын сүлд дуунууд
  • Л.Энх-Амгалан: С.Жавхлан зүгээр нэг дуугаа дуулж, уран бүтээлээ туурвиагүй
  • МАН дотор хотын даргын сунгаа эхэлж, Ерөнхийлөгчийн фракц Я.Содбаатарыг сойж байна
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" болсон Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • "Зохиолын дууны Ханхүү", Ардын жүжигчин С.Жавхлангийн тухай сонирхолтой 24 баримт
  • Цахилгаан Зоригоо "захиалгат" Зоригоо болсон нь
  • Улсын арслангуудад "Аймгийн арслан" цол хэрэгтэй болсон уу?
  • Танилц: Увс аймгийн 100 жилийн ойн барилдаанд зодоглох Улсын цолтой бөхчүүд
  • ИРГЭД: Бүх шийдвэрийг зөрчөөд өдөр шөнө, бороо шороо хамаагүй орон сууц барьж байна
  • С.Жавхлан: Нэг л гайхам сонин энергийн орчинд орж үзлээ
  • Өөрийн эрхгүй түрэн дуулах Увсын сүлд дуунууд
  • Энгийн болон аюултай хог хаягдлын байдалд улсын хэмжээнд хяналт шалгалт явагдаж байна
  • Дархан аварга Н.Батсуурь өвөөгийнхөө 80 жилийн өмнөх амжилтыг өнөөдөр "давтах" уу?
  • Л.Энх-Амгалан: С.Жавхлан зүгээр нэг дуугаа дуулж, уран бүтээлээ туурвиагүй
  • Үнэн хол биш
  • 100 жил: Сүрлэг уулс, их нууруудын түрлэгтэй Увс аймгийн тухай бид юу мэдэх вэ?
  • Дунд гол дагуу 11.1 км урт талбайг цэвэрлэж, 68.3 тонн хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт хүргүүлжээ
  • Д.Сумъяабазар: Зодоглохдоо Өвөрхангай аймгийнх гэж цоллуулдаг байлаа, их хүмүүний мэлмий гийсэн ойн бөхийн байг даалгүй яах вэ
  • Танилц: Улаанбаатарын "Их дуулга"-аас медаль хүртсэн тамирчид
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэлийн хөшөөтэй танилцлаа
  • Олон улсын газарзүйн 21 дүгээр олимпиад үргэлжилж байна
  • Увс 100 жил: Дархан аварга Н.Батсуурь түрүүлж, Улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэлээ
  • 24 БАРИМТ: Дэлхийн шилдэг дуурийн дуучин МУАЖ Э.Амартүвшин
24 баримт
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • 24 БАРИМТ: Дэлхийн шилдэг дуурийн дуучин МУАЖ Э.Амартүвшин
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • "Зохиолын дууны Ханхүү", Ардын жүжигчин С.Жавхлангийн тухай сонирхолтой 24 баримт
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" болсон Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК