Засгийн газрын хуралдаанаас ТТАХНЭ-ийн барилгыг оффисын зориулалтаар ашиглах шийдвэр гарсныг эсэргүүцэн, эмч нар Сүхбаатарын талбайд жагсаж байна. Жагсаалын үеэр тэд иргэдээс гарын үсэг цуглуулж байв. Мөн Засгийн газрыг шийдвэрээ цуцлахыг хүсэн, төрийн гурван өндөрлөгт шаардах бичиг хүргүүллээ. Шаардах бичгийнхээ хариуг гурвөн өдрийн дотор авах юм байна. Тэд эмнэлгийг оффисын зориулалтаар ашиглахыг Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг мэдэгдэх үед л УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс тусламж хүсч байсан. Тиймээс уг жагсаалд УИХ-ын гишүүн О.Баасанхүү ч ирсэн байлаа.



Б.Золбоо
Сэтгэгдэл (5)