Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, ШӨХТГ-ийн орон тооны бус
гишүүдийг томиллоо. Тус газар нь үйл ажиллагааны стратеги зохион
байгуулалтын бүтцийн өөрчлөлтийг хийж байгаа бөгөөд агентлагийн орон
тооны бус гишүүд ажил байдлын улмаас өөр ажилд шилжсэн, томилогдсон юм.
Тиймээс өнөөдөр орон тооны бус гишүүдийг шинээр томилов.

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, ШӨХТГ-ийн орон тооны бус гишүүдийг томиллоо. Тус газар нь үйл ажиллагааны стратеги зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийг хийж байгаа бөгөөд агентлагийн орон тооны бус гишүүд ажил байдлын улмаас өөр ажилд шилжсэн, томилогдсон юм. Тиймээс өнөөдөр орон тооны бус гишүүдийг шинээр томилов. Орон тооны бус гишүүнээр Сангийн яамны Хууль, эрх зүйн газрын дарга Б.Ганбат, Үйлдвэр, хөдөө аж ахуй яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Л.Чой-Иш, Уул уурхайн яамны Түлшний бодлогын хэлтсийн дарга А.Эрдэнэпүрэв, Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны дэд ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын Нэгдсэн бодлого, төлөвлөлт, зохицуулалтын газрын дарга А.Нэргүй, Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний холбооны удирдах зөвлөлийн гишүүн Ц.Амарбаяр нар томилогджээ.
Б.Чимэг