зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хятадад хямд зарсан нүүрсээ өндөр үнээр буцааж авах вий дээ

2012-11-11
0
ЖИРГЭХ
Дэлхий дахинаа хар алт хэмээн аян дайнд мордох нь халаг байхад манай улс өндөр чанартайд тооцогдох нүүрсээ зөвхөн Хятад уруу хямд нийлүүлсээр байна.
нүүрсээ 3
        Монгол Улсын нүүрсний бодлого гэдэг Ерөнхий сайд Н.Алтанхуягийн Багануурын уурхай руу нүүрсний шуудай барьж хэвлэл мэдээллээр реклам үзүүлдгээс арай өөр зүйл байдгийг юуны өмнө дуулгая. Ард түмэн өөр ч зүйл хүсэн хүлээж байгааг ч бас хамт дайя. Улс орны эдийн засаг, улстөрийн бие даасан, аюулгүй байдал, ард түмний амьдралын төвшин, амгалан тайван амьдрах нөхцөл нь ихэнхдээ тухайн орны нутаг дэвсгэрийн газрын хэвлийн баялгаас хамааралтай байдгийг дэлхий нийт хүлээн зөвшөөрдөг. Тэр тусмаа тухайн улсын газрын баялгийн тухай бодлого нэн чухал гэдгийг юу эс андах вэ. Өнөөдөр Монгол Улсад бидний мэдэх Налайх, Багануур, Шарын гол, Шивээ-Овоо зэрэг 40 гаруй аж ахуйн нэгж энэ салбарт үйл ажиллагаа явуулж, жилдээ 8-9 сая тонн нүүрс олборлодог. Дотоодын хэрэгцээ бол үүний дэргэд өчүүхэн. Гэсэн хэдий ч гурван сая хүрэхгүй иргэдтэй улсын хэрэглээний нүүрсний үнэ яагаад тэнгэрт тулаад байна вэ. Түүнээс гадна газрын хэвлийн доорхи баялаг ашиглах, хадгалах тухай бодлого хаана байна вэ. “Ажнай”-н Д.Бат-Эрдэнээс эхлээд төрийн түшээд эх орны хэвлийн доорхи нүүрсийг хэдэн жил хэдэн сая тонноор нь зөөж, тонн тус бүрийг нь дөчхөн ам.доллараар Хятад руу гаргасаар байгаад УИХ, Засгийн газрын гишүүн боллоо. Өнөөдөр тав зургаахан килограмм нүүрсийг шуудай тус бүрийг нь 2000 төгрөгөөр худалдаж авах болов. 

          Дэлхий дахинаа хар алт хэмээн аян дайнд мордох нь халаг байхад манай улс өндөр чанартайд тооцогдох нүүрсээ зөвхөн Хятад уруу хямд нийлүүлсээр байна. Энэ нь бидний өдөр тутмын хэрэгцээнд түлж байгаа нүүрс биш шүү дээ, тэр чинь өндөр чанартай коксжих нүүрс юм. Шинжлэх ухаан технологийн дэвшил, хүн амын өсөлт нь эрдэс баялаг, тэр тусмаа нүүрсний хэрэглээг өдрөөс өдөрт нэмж байгаа энэ үед Монгол Улсын нүүрсний бодлого хаана явааг эрх баригчдаас асуумаар байна. Дэлхийн олон эрдэмтдийн төсөөллөөр бол дэлхийн хүн ам 2050 он гэхэд 7.5-10 тэрбумд хүрнэ. Тэгэхээр нүүрсний хэрэглээ улам өсөхийг тооцжээ. Өдөр шөнөгүй гадагшаа зөөж байгаа нүүрсийг хятадууд бүгдийг нь хэрэглээд байдаггүй, хадгаладаг тухай бид зөндөө л уншиж сонсч байсан. Гаднаас авч байгаа нүүрсэндээ ийнхүү алсын бодлого явуулж байхад бид хар алтаа зүгээр шахам өгсөөр байгаа нь эргээд түүнийгээ өндөр үнээр худалдаж авдаг болох вий дээ. Дэлхийн бусад орон эрдэс баялгаа үр ашигтай, арвич хямгач хэрэглэх бодлого явуулаад хэдэн жилийн нүүр үзэж байгаа юм. Технологи өндөр хөгжиж буй энэ үед эрчим хүчний хэрэглээг чухам ямар эх үүсвэр хангах байна вэ гэсэн асуултад дэлхий нийт “нүүрс” гэж хариулах болсон. Тэр ч бүү хэл 2015 он гэхэд эрчим хүчний эх үүсвэрт нүүрс тэргүүлнэ гэсэн дүгнэлт гаргасан бөгөөд дэлхийд нүүрсээрээ тэргүүлдэг 15 орны жагсаалтад Монгол Улс тэргүүлэх байр эзэлдэг. Өөрөөр хэлбэл, Монгол Улс дэлхийд үнэд орох цаг ганцхан алхмын цаана бий гэсэн үг. Гэтэл яагаад “шинэчлэлийн” хэмээх малгай өмссөн Засгийн газар нүүрсний бодлогоо яаж явуулаад байна вэ.

         Үнэхээр ухаан нь хүрдэггүй болохоор нүүрсний бодлогоо Улаанбаатар-Багануур, Улаанбаатар-Налайх гэсэн чиглэл хооронд өөрсдийнхөө хэмжээгээр явуулж байж болох юм. Хятадад тонн тус бүрийг 40-хөн àì.доллароор өгдөг хэрнээ хаяанд байгаа Налайхын нүүрсийг тонн тус бүрийг нь яагаад 200 гаруй мянган төгрөгөөр иргэддээ зардаг юм. Зарж байгааг нь чимээгүй хараад сууж байгаа эрх баригчдыг юу гэж ойлгох вэ. Дэлхийн хэмжээнд бодлого гаргах ухаан сөхөөгүй улстөржиж суудалтайгаа зууралдаж байгааг тань харж байгаа ч дотооддоо бодлого явуулж чадахгүй байна гэж бодохоор ёстой үзэн ядмаар. “Шинэчлэлийн” хэмээх Засгийн газар бий болсон энэ үед нүүрсний үнэ даруй хоёр дахин нэмэгдэв. Үүнийгээ цайруулах гэж Ерөнхий сайд нь Багануурт очиж нүүрсний үнэ буулгах тухай, төрөөс дэмжлэг үзүүлэх тухай шоу хийв. Үнэндээ Н.Алтанхуягийн шуудай бариад тэнэгдүү зүйл яриад сууж байгааг хэн ч ойшоохгүй. Зүгээр л  орон нутгийн сонгууль угтсан шоу төдий л зүйл. Түүний ярьсан тэнэгдүү зүйлээс цухас дурдвал, Н.Алтанхуягийн очиж шоу хийдэг уурхайн газар дээрээс нэг тонн нүүрсийг 27500 төгрөгөөр авдаг ч нийслэлд тонн нь дунджаар 200 орчим мянган төгрөгөөр зарагддаг юм байна. Тэгэхээр Н.Алтанхуягийн санаа бол үүнийг л буулгах тэнцвэржүүлэх санаатай яваа нь тэр.

        Тэгээд Ерөнхий сайд маань ард түмнийхээ тусын тулд Багануурын нүүрсийг 40 кг-аар шуудайлан түүнийгээ 3200 төгрөгөөр иргэдэд худалдах шийдвэр гаргасан юм. Түүний шийдвэрийн хамгийн сонирхолтой нь нэг өрх долоо хоногийн хэрэгцээндээ хоёр шуудай нүүрс л хэрэглэх учиртай. Илүү авч болохгүй гэсэн дүрэмтэй. Ингэхдээ хотын захын гэр хорооллын иргэн бол төв уруу орж банкинд дугаарлан байж нэг шуудай нүүрсний мөнгө болох 3200 төгрөгөө тушааж “эрхийн бичиг” аваад нэг хороонд байрлах хоёрхон цэгийн аль ойрыг нь сонгох хэрэгтэй болно. Энэ эрхийн бичгийг аваад хороонд байрлах хоёр цэгийн нэгийг сонгож нүүрсээ аваад гэрээдээ явна гээд үлгэр шиг юм ярив. Ёстой л өнөөх зангууны үлгэр шиг ярьж шоу хийсэн нь хэнд ч таалагдсангүй. Багануур-Улаанбаатар хоёрын хооронд ийм бодлого явуулж байгаа Ерөнхий сайд дэлхийн хэмжээнд нүүрсний бодлого явуулж чадах уу. Уг нь иргэдээрээ ингэж тохуурхаж байхаар энэ аргаа Хятадад хэрэглэвэл яасан юм гэж хэлмээр санагдсаныг нуух юун.
Б.Өлзийт
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • (133.5.11.10)
    Ene zasag ch bvtehgvi ee
    2012 оны 11 сарын 11 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Женев хотноо зохион байгуулагдсан Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хурал өндөрлөлөө
    2 цаг 46 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    2 цаг 55 мин
  • 14 байршилд явган хүний замыг шинэчилж байна
    4 цаг 19 мин
  • Аюулгүй байдал, гадаад бодлого болон Төсвийн байнгын хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлав
    4 цаг 27 мин
  • Амралтын өдрийн жор: Маалинга, арвайн гурилтай панкейк
    4 цаг 38 мин
  • Улаанбаатарт 26 градус дулаан байна
    4 цаг 39 мин
  • Линдзи Хойл: Хоёр орны хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн төлөө хамтран ажиллана
    20 цаг 47 мин
  • Л.Алтангэрэл: Сэлбэ голын доор чулуун бэхэлгээ хийснээр лаг хагшаас тогтохгүй, гол тунгалаг байна
    21 цаг 38 мин
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Олон Улсын Парламентын Холбооны Ерөнхийлөгч Тулиа Аксонтой албан ёсны уулзалт хийлээ
    22 цаг 7 мин
  • Чингис хаан нисэх буудлын “Линк” бизнес танхимаас Голомт банкны картаараа буцаан олголт аваарай
    22 цаг 11 мин
  • С.Шижирбат: 23 жил Монголчууд допингийн хэрүүл хийлээ, хавтгайрсан гэдгээ бүгд мэднэ
    22 цаг 39 мин
  • Г.Ган-Очирыг Франц, Монгол хоёр улс Интерполоор эрэн сурвалжилж байна
    23 цаг 10 мин
  • 2025 оны эхний долоон сарын байдлаар 420 хүүхэд зам тээврийн осолд өртжээ
    23 цаг 14 мин
  • 2026 оны төсвийн төсөлд олон нийтээс санал авч эхэллээ
    Өчигдөр 13 цаг 52 мин
  • Сэлбэ хот, Дамбадаржааг дулаанаар хангах 63 МВт дулааны цахилгаан станц ирэх онд ашиглалтад орно
    Өчигдөр 13 цаг 04 мин
  • Улаанбаатар Трам төслийн Ахлах инженер Б.СОДБААТАР: “УЛААНБААТАР ТРАМ” ТӨСЛИЙН ШАВ ТАВЬСАН ГЭХ МЭДЭЭЛЭЛ ТАШАА
    Өчигдөр 12 цаг 24 мин
  • Наймдугаар сарыг угтах НАЙМАН шүлэг
    Өчигдөр 12 цаг 02 мин
  • ХӨСҮТ: 0-4 насны 2884 хүүхэд улаанбурханаар өвджээ
    Өчигдөр 10 цаг 39 мин
  • Наймдугаар сард болох Үндэсний бөхийн барилдаанууд
    Өчигдөр 10 цаг 14 мин
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
    Өчигдөр 10 цаг 02 мин
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" болсон Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • "Зохиолын дууны Ханхүү", Ардын жүжигчин С.Жавхлангийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 БАРИМТ: Дэлхийн шилдэг дуурийн дуучин МУАЖ Э.Амартүвшин
  • Наймдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Танилц: Увс аймгийн 100 жилийн ойн барилдаанд зодоглох Улсын цолтой бөхчүүд
  • Улсын арслангуудад "Аймгийн арслан" цол хэрэгтэй болсон уу?
  • Цахилгаан Зоригоо "захиалгат" Зоригоо болсон нь
  • Үнэн хол биш
  • Дархан аварга Н.Батсуурь өвөөгийнхөө 80 жилийн өмнөх амжилтыг өнөөдөр "давтах" уу?
  • Наймдугаар сард болох Үндэсний бөхийн барилдаанууд
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэлийн хөшөөтэй танилцлаа
  • Танилц: Увс аймгийн түүхт 100 жилийн ойн баяр наадмын хөтөлбөр
  • Д.Сумъяабазар: Зодоглохдоо Өвөрхангай аймгийнх гэж цоллуулдаг байлаа, их хүмүүний мэлмий гийсэн ойн бөхийн байг даалгүй яах вэ
  • С.Жавхлан: Нэг л гайхам сонин энергийн орчинд орж үзлээ
  • 100 жил: Сүрлэг уулс, их нууруудын түрлэгтэй Увс аймгийн тухай бид юу мэдэх вэ?
  • МАН дотор хотын даргын сунгаа эхэлж, Ерөнхийлөгчийн фракц Я.Содбаатарыг сойж байна
  • Өөрийн эрхгүй түрэн дуулах Увсын сүлд дуунууд
  • Л.Энх-Амгалан: С.Жавхлан зүгээр нэг дуугаа дуулж, уран бүтээлээ туурвиагүй
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" болсон Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • "Зохиолын дууны Ханхүү", Ардын жүжигчин С.Жавхлангийн тухай сонирхолтой 24 баримт
  • Цахилгаан Зоригоо "захиалгат" Зоригоо болсон нь
  • Улсын арслангуудад "Аймгийн арслан" цол хэрэгтэй болсон уу?
  • Танилц: Увс аймгийн 100 жилийн ойн барилдаанд зодоглох Улсын цолтой бөхчүүд
  • ИРГЭД: Бүх шийдвэрийг зөрчөөд өдөр шөнө, бороо шороо хамаагүй орон сууц барьж байна
  • С.Жавхлан: Нэг л гайхам сонин энергийн орчинд орж үзлээ
  • Өөрийн эрхгүй түрэн дуулах Увсын сүлд дуунууд
  • Энгийн болон аюултай хог хаягдлын байдалд улсын хэмжээнд хяналт шалгалт явагдаж байна
  • Дархан аварга Н.Батсуурь өвөөгийнхөө 80 жилийн өмнөх амжилтыг өнөөдөр "давтах" уу?
  • Л.Энх-Амгалан: С.Жавхлан зүгээр нэг дуугаа дуулж, уран бүтээлээ туурвиагүй
  • Үнэн хол биш
  • 100 жил: Сүрлэг уулс, их нууруудын түрлэгтэй Увс аймгийн тухай бид юу мэдэх вэ?
  • Дунд гол дагуу 11.1 км урт талбайг цэвэрлэж, 68.3 тонн хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт хүргүүлжээ
  • Д.Сумъяабазар: Зодоглохдоо Өвөрхангай аймгийнх гэж цоллуулдаг байлаа, их хүмүүний мэлмий гийсэн ойн бөхийн байг даалгүй яах вэ
  • Танилц: Улаанбаатарын "Их дуулга"-аас медаль хүртсэн тамирчид
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэлийн хөшөөтэй танилцлаа
  • Олон улсын газарзүйн 21 дүгээр олимпиад үргэлжилж байна
  • Увс 100 жил: Дархан аварга Н.Батсуурь түрүүлж, Улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэлээ
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
24 баримт
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • 24 БАРИМТ: Дэлхийн шилдэг дуурийн дуучин МУАЖ Э.Амартүвшин
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • "Зохиолын дууны Ханхүү", Ардын жүжигчин С.Жавхлангийн тухай сонирхолтой 24 баримт
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" болсон Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК