

Сахиусан тэнгэрүүдийн нэгдэл “Victoria’s secret”-ийн загвар өмсөгч, 19 настай гоо бүсгүй Барбара Палвиныг маш олон хүн ярианы сэдэв болгон “жиргэсэн” байна. Учир нь Барбара, Бибер хоёрыг дуучин Селена Гомезын ардуур уулздаг гэх шум фэнүүдийн дунд түгжээ.
Тэдний хамт авхуулсан гэрэл зургууд өчигдрийн ярианы гол үндэс болсон байна. Мөн Жастин Бибер найз Лиль Твистийн хамт театрт авахуулсан зургийн ард нь өнөөх Барбара зогсож байсан нь бүр ч олон хүнд эргэлзээ төрүүлсэн бололтой.
Жиргэгчдийн нэг нь “Барбара Селена шиг хөөрхөн биш шүү дээ. Ёстой тэнэг” гэсэн бол өөр нэг жиргээч “Барбара Палвин зурагнаас болж “од болж” байгаа. Харин Селена өөрийнхөө авьяасаар “од болсон”. Энэ л тэдний ялгааг харуулна” хэмээн бичсэнийг тус сайт онцолжээ. Энэ мэтээр твиттер гэх микроблоггерууд Биберийг араар тавьсан эсэх дээр анхаарлаа хандуулан өдөржин хэлэлцжээ.
Д.Идэр












Сэтгэгдэл (2)