

Газар хөдлөлийн голомт гүндээ 10 км, гол хүч нь тус орны хоёр дахь том хот болох Мандалаягаас баруун хойд зүгт 60 км зайд туссан байна.
Гамшгийн хор хохирлын талаар одоогоор тодорхой мэдээлэл байхгүй байгаа бөгөөд зарим эх сурвалжийн мэдээллээр, Тайландын Бангкокт газар хөдлөлийн түлхэлт мэдрэгдсэн байна.
Өнгөрөх оны гуравдугаар сарын сүүлчээр Мьянмарын Тайландтай хиллэдэг хэсэгт 6.8 баллын хүчтэй газар хөдлөлт болж 75 хүн амь үрэгдэж байсан билээ.
Д.Идэр