
Монголчууд
хамгийн олноор сурч, ажиллахаар зорьдог улс бол яах аргагүй БНСУ билээ.
Тэгвэл Солонгост саяхан “Монгол номын сан” нээгджээ. Ханьян, Хансон их
сургуулийн оюутнууд, БНСУ дахь Монголчуудын сайт хамтран энэхүү номын
сан байгуулах ажлыг санаачилсан байна.

Монголчууд хамгийн олноор сурч, ажиллахаар зорьдог улс бол яах аргагүй БНСУ билээ. Тэгвэл Солонгост саяхан “Монгол номын сан” нээгджээ. Ханьян, Хансон их сургуулийн оюутнууд, БНСУ дахь Монголчуудын сайт хамтран энэхүү номын сан байгуулах ажлыг санаачилсан байна.
Хойморт “Монголын нууц товчоо” залрах номын санг байгуулагчид эхний ээлжинд ар гэрээсээ захиалж авсан номоороо баяжуулалт хийсэн байна.
Үр бүтээлтэй ажлыг санаачлагчид номын сангийнхаа хаягийг удахгүй Монгол руу илгээх бөгөөд номон хандив цуглуулах төлөвлөгөөтэй байгаа юм байна. Мөн тэд шинээр гарсан номыг хэрхэн захиалж авах арга замыг хайж байгаа ажээ.
Д.Идэр