зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Энх-Амгалан: Нийслэлээ хөгжүүлье гэвэл дүүргээ, хороогоо хөгжүүлэх ёстой

2012-11-11
0
ЖИРГЭХ

Хан-Уул дүүргийн МАН-ын хорооны дарга Б. Энх-Амгалантай ярилцлаа.

5c0a1228eb44a45boriginal-Хан-Уул дүүргийн МАН-ын хороо энэ удаагийн орон нутгийн сонгуульд дэвшүүлж буй мөрийн хөтөлбөртөө  ямар асуудалд  голлон анхаарав?

-Юуны өмнө, бид мөрийн хөтөлбөртөө сэтгэл хангалуун байгаа. Бид санаачилж, хөөцөлдөж, эхлүүлсэн, эхлээд явж байгаа ажлаа үргэлжлүүлнэ, хийж дуусгана. Бид дүүргийнхээ онцлогийг сайн мэднэ. Энэ удаагийн орон нутгийн сонгуульд дэвшүүлж байгаа манай намын хорооны мөрийн хөтөлбөр хэрэгжих бүрэн боломжтой, иргэд рүүгээ чиглэсэн, Хан-Уул дүүрэгт хөгжил авчрах мөрийн хөтөлбөр гэдгийг ам бардам хэлэх байна. Иргэдийнхээ нийгмийн хамгаалал, эрүүл мэнд, боловсрол, ажил орлого, орон байр, эрүүл аюулгүй орчин, иргэндээ нээлттэй засаглалын талаар тусгаж өгсөн цогц хөтөлбөр болсон. Мөн Хан-Уул дүүргийн онцлогтой уялдуулан хороодыг бүсчилж, тохирсон үйл ажиллагааг нь авч хэрэгжүүлэхэд чиглэгдсэн байгаа.  Иймээс ч бидний дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр  ард иргэдийнхээ амьдралтай уялдсан, хэрэгжиж гэмээнэ дүүргийн хөгжилд ахиц гарах хөтөлбөр болсон гэж үзэж байна.

-Гол нь тав тухтай, аюулгүй орчин бүрдүүлж, иргэддээ хүргэх үйлчилгээгээ сайжруулж, ойртуулахад хороо, дүүргийн ажил чиглэх ёстой юм болов уу?

-Нийслэлийн маань ажил амьдрал хорооноосоо л эхэлдэг шүү дээ. Нийслэлээ сайхан болгож хөгжүүлье гэвэл дүүргээ  хөгжүүлэх хэрэгтэй, дүүргийг хөгжүүлье гэвэл хороогоо хөгжүүлэх ёстой.  Монгол Улсын нийслэлийн засаг захиргааны хамгийн анхан шатны нэгж нь хороо, энгийн иргэдээс авахуулаад эрхтэн дархтан хүртэл хороондоо л харъяалагддаг. Тиймээс хороо бол айл өрх бүрийн амин чухал анхаарах цэг учраас юуны өмнө хороо бүхнийг хөгжүүлэхийн төлөө анхаарч ажиллая, хороодын үйлчилгээг иргэд рүү илүү ойртуулахын тулд бүх анхаарлаа хандуулья. Ингэж чадвал иргэдийн хүсдэг бүхэн биеллээ олох боломжтой. Тийм учраас хороо бүхэн хогоо мөнгө болгоё, шороогоо зүлэг болгоё, хүүхэд бүхэн нь ясли, цэцэрлэг, сургуульд хамрагдая, хөгшид маань төрийн даатгалаараа эрүүл мэндийн бүхий л үйлчилгээг авч байя,  залуу хүн бүр архинаас татгалзая, ажилтай байя, айл өрхүүдийн маань амьдрал үргэлж өөдөө дээшлэх бодлогоор хангагддаг байя. Энэ мэт олон зүйлүүдийг шийдэх гол зангилаа хороод дээр шийдэгдэж байя гэсэн утгаар хорооны хөгжлийн хөтөлбөр дэвшүүлж иргэдээсээ асууж, иргэдтэйгээ зөвлөж тэдэнтэйгээ хамтдаа хөгжих нь бидний эн тэргүүний зорилт. Тэгж байж бид хөгжил авчирна, тэгж байж бид сайн сайханд хүрнэ.  Эдгээр ажлыг хийж болох уу гэвэл болно. Гагцхүү сэтгэл, зүтгэл хэрэгтэй, зөв бодлого, зөв  төлөвлөлт хэрэгтэй, шударга, нээлттэй, иргэндээ тэгш үйлчилдэг засаглал хэрэгтэй. Ам хөдөлгөдөг биш, ажил хийдэг түшмэд хэрэгтэй. Мэдлэг боловсролтой, ажлын дадлага туршлагатай, ажил хариуцах чадвартай боловсон хүчин хэрэгтэй. Ийм боловсон хүчний нөөц манай намд бий.

-Нийслэлийн хэмжээнд АН ялалт байгуулан үйл ажиллагаагаа явуулж байгаа. Хэрвээ та бүхэн дүүрэгтээ ялалт байгуулсан тохиолдолд АН-тай хамтран ажиллахад төвөгтэй байх юм биш үү?

-Монголчууд бид нэг л эх оронтой, нэг л нийслэлтэй. Тийм учраас бид дайснууд биш, анд нөхөд ахан дүүс юм. Тиймээс эх орон, хот дүүргээ хөгжүүлэхийн төлөө бүгдээрээ зүтгэх ёстой, хамтран ажиллах ч шаардлагатай. Ийм бодол санаанд бид нэгдэж чадвал эх орон маань хөгжинө, хороо дүүрэгт маань хөгжил дэвшил ирнэ. Үүнийг л эв нэгдэл гэж хэлдэг юм. Нийслэл, дүүрэг,  хороо бол улс төрждөг газар биш тэнд хүмүүсийн ажил амьдрал, нийгмийн өдөр тутмын харилцаа буцалж байдаг. Нутгийн өөрөө удирдах байгууллагад талцаж улс төржиж , ах дүү, амраг садан, нам эвсэл, найз нөхөд гэж тал тохой татаж болдоггүй. Тэгвэл төрийн ажил зогсоно, иргэддээ үйлчлэх төрийн үйлчилгээ зогсоно. Завхрал гарна. АН гарсан тог цахилгааныг нь тасал гэж болохгүй биз дээ, МАН гарлаа төсөв хөрөнгийг нь зогсоо гэж болохгүй биз дээ. Ардын намын гишүүн цаашаа, ардчилсан намын гишүүн наашаа гэж болохгүй биз дээ, төр иргэдээ ялгаж зааглаж, хувааж, талцуулж хэрхэвч болохгүй, хэзээ ч болохгүй. Бидэнд Монгол гэдэг ганцхан л эх орон, ганцхан л эрх ашиг байгаа. Төрийн жинхэнэ албан хаагч, төрийн мэргэшсэн албан хаагч тайван амгалан, шудрага, хүнд сурталгүй,  ноогдсон ажлаа нэр төртэй л хийх ёстой. Тэднийг улс төрийн өнцгөөр хавчиж, халж болохгүй. Бид нэг л зорилготой, тэр нь бидний амьдран суугаа төрөлх нийслэлээ хөгжүүлэх. Эцэст нь хэлэхэд бид нэг нийслэлийнхэн, нэг дүүргийнхэн, нэг хорооныхон бидэнд дайсан байхгүй. Хамтраад л ажиллана, Ардын Нам тэгж ч ирсэн, ард иргэд маань мэднэ.

-Танай намын хороо нэр дэвшигчидээ ямар шалгуураар сонгосон бэ? Танай нэр дэвшигчдэд ямар давуу талууд байна вэ?

-Би Хан-Уул дүүргийн МАН-ын даргын хувиар нэр дэвшигчиддээ их сэтгэл хангалуун байгаа. Нэр хүндтэй, олонд хүндлэгдсэн, хамгийн шилдэг, хамгийн сайн,  хамгийн чадварлаг, ажил хариуцах, ачаалал даах чадвартай, хороо, дүүргээ сайн мэддэг, өндөр боловсролтой, шудрага зарчимтай, ажлын арвин туршлагатай, салбар салбарын, нас насны төлөөлөл болсон шилдэгүүд нэр дэвшиж байгаа. МАН бол боловсон хүчний арвин нөөцтэй, тулхтай улс төрийн хүчин. Тиймээс бид иргэдээсээ, намынхаа эгэл жирийн гишүүдээс , өргөн олон түмнээсээ асууж байж, 150 гаруй нэр дэвшигчдээс шүүн хэлэлцэн байж гаргаж ирсэн.  Эдгээр нэр дэвшигчид маань өргөн олон түмний итгэлийг дааж чаднаа гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна. Алсын Америкийн Ерөнхийлөгч нарыг төгсгөдөг нэр хүндтэй их сургуулийг төгссөн, Ази, Европын нэр хүндтэй их дээд сургууль дүүргэсэн, эх орондоо их дээд сургууль төгссөн шинэ залуу шилдэг боловсон хүчнүүд ч байна, дунд насны ажлын арвин туршлагатай эмч, инженер, багш, хуульч, эдийн засагч, санхүүч  ч л байна, ахмад настай ажил амьдралын амьд түүх болсон нэрт соён гэгээрүүлэгч ардын уран зохиолч ч байна, төр түмэндээ үнэлэгдсэн хөдөлмөрийн баатар, гавъяат нисгэгч ч байна. Тийм учраас би шилдэгүүдээ дэвшлээ гэж байгаа юм. Харамсалтай нь төрийн албанаасаа хуулийн дагуу чөлөөлөгдөөд нэр дэвшсэн зарим нэр дэвшигчдийг маань улс төрийн зорилгоор хууль зөрчиж дүүргийн сонгуулийн хороо  нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзлаа. Ажил төрөлгүй болоод дээрээс нь үндсэн хуулиар олгогдсон сонгогдох эрхээ ч эдэлж чадахгүй байгаа нөхдийнхөө өмнөөс их харамсаж,  шударга бус зүйлийн өмнө хүчин мөхөсдөж байгаадаа бас дургүй  хүрч байна.

-Та НИТХ-д Хан-Уул дүүргээс удаа дараа сонгогдож байгаа. Хан-Уул дүүргийн ирээдүйн хөгжлийн талаарх  төсөөлөл, төлөвлөгөөнөөсөө хуваалцахгүй юу?

-Цөөнх болсон улс төрийн хүчин гэхээр л шүүмжлэгчид, эсвэл цагааныг харлуулагчид байдаг мэтээр нийгэмд ойлгогддог, бид дүүргийн ажилд хэзээ ч саад тотгор тавьж байгаагүй, АН-ын нөхөд хүссэнээрээ л ажлаа хийсэн, алдаагаа засч залруулахыг шаардсан, хууль зөрчсөн үйлдлээ зогсоохыг хүссэн, иргэдийн эрх ашигт нөлөөлсөн буруу шийдвэрээ эргэж харахыг сануулсан боловч том толгойтой дарга нар хүлээж аваагүй. Хамтран ажиллахыг санал болгосон үл тоосон. Тиймээс бид дүүргээ хөгжүүлэх томоохон төсөл хөтөлбөрүүдийг өөрсдөөсөө санаачлан эхлүүлж, ажил болгохын төлөө уйгагүй ажилласан. Тухайлбал, “Аж Үйлдвэр Технологийн Парк”  /АҮТП/ байгуулах асуудал ажил хэрэг болж хэрэгжиж байна. АҮТП-ын ТЭЗҮ буюу Төлөвлөлт Эдийн Засгийн Үндэслэлийг өмнөх засаглалын үед бид нийслэлийн хөрөнгөөр хийж  МУ-ын ХХААХҮЯ,  Үндэсний Хөгжил Шинэтгэлийн Хороо, МУ-ын Засгийн Газарт өргөн барьсан нэг ёсондоо бодлогын бичиг баримтыг нь хийж өгсөн. Энэ паркийн газрыг 20-р хорооны нутаг дэвсгэр, Хурганы сангийн аж ахуйн урд шийдэж өгсөн. Энд байгальд ээлтэй, шинэ техник технологитой, хаягдалгүй, түүхий эдийг бүрэн мөчлөгөөр боловсруулах шинэ үндэсний  үйлдвэрүүд бий болно. Газар дэлхийгээ хөндөж, ус голоо ширгээх бус нөхөн төлждөг буянт малынхаа ашиг шимийг бүрэн дүүрэн ашиглаж, нэмүү өртөг шингэсэн экспортын чиглэлтэй монгол брэнд үйлдвэрлэхэд энэхүү төсөл чиглэгдэнэ.  Монголчууд дэлхийд өрсөлдөх чадвартай болно.  АҮТП-ын дэд бүтцийнх нь зураг төслийг манайхан хийж дуусгалаа, одоо ажил эхлэх л үлдсэн. Хоёрдугаарт, Хан Уул дүүргийн захын хороод буюу Өлзийт, Шувуун фабрик, Биокомбинатын орчимд “ЭКО ПАРК” байгуулах ажлыг санаачилсан. Гахай, тахиа, булга, минж, зөгий үржүүлнэ, төмс хүнсний ногоо, чацаргана, жимс жимгэнэ тариална, хүлэмжийн аж ахуй эрхэлнэ, мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ, ингэснээр чинээлэг ардын аж ахуйтан бий болно. Мөн бид “Канад хаус”  барих төлөвлөгөөг гаргасан. Дээр дурьдсан хороодыг оруулаад Яармаг, Нисэх, Морин даваанд хэрэгжүүлэх боломжтой хөтөлбөр, хямд өртөгтэй, манай орны эрс тэс уур амьсгалд тохиромжтой, хурдан хугацаанд баригдах, тохилог сайхан сууц. Туршин хийж үзсэн. Нисэхийн урд Шугам Сүлжээний ажилчдын цоо шинэ хотхон байна, эрчим хүч, дулааны хэмнэлттэй өөрийн гэсэн эзэмшил газартай тохилог сайхан амины сууц ийм аргаар барьж болох нь батлагдсан.  Энэ хаус богино хугацаанд өртгөө нөхнө, 40-60 саяд л босно. Үүнээс гадна газар зохион байгуулалтыг дахин хийж, уугуул иргэдийг хамгийн түрүүнд газартай болгох, голын сав дагуу нөхөн сэргээлт хийх ёстой, төрийн үйлчилгээ түргэн шуурхай болох ёстой, захын хороодыг төвийн хороодтой адил төвшинд хөгжүүлэх ёстой гэсэн зорилго тавьж санал санаачлага гаргаж байсан. Тэрчлэн “Шинэ Яармаг” хороолол,  “Буянт Ухаа” хороолол, Нэхмэлийн шар буюу “Чингис Хаан”  хорооллыг  барих ажил өмнөх Засгийн газрын үед эхэлсэн, одоо үргэлжилж байна.

-Иргэдэд хамгийн чухал зүйл бол тогтвортой ажлын байр байдаг. Иргэдээ тогтвортой ажлын байртай болгохын тулд та бүхэн ямар хөтөлбөр хэрэгжүүлэх  боломжтой гэж үзэж байна?

-Монголчууд залхуугийн гадна түлээгүй, залгидагийн гэрт хоолгүй гэдэг. Ажил хийвэл ам тостоно, мал тэжээвэл тогоо тостоно гэдэг. Бид ажил хийж амьдрал ахуйгаа дээшлүүлэх ёстой.  Хөдөлмөрийн бирж ажиллуулна, мэргэжлийн боловсрол олгоно. Зөвхөн технологийн паркт 20,000 хүн ажлын байртай болно, цалин боломжийн,  “Эко Парк”,  Их барилга, “Олон Улсын Үзэсгэлэн Худалдааны Төв”,  Эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрүүд гээд зөвхөн Хан Уулд гэхэд олон газар ажлын байр бий болноо.  Хүн бүр дор бүрнээ хөдөлмөрлөж түүнийхээ амт шимтийг мэдрэх цаг ойрхон байна.  Ажилтай орлоготой монгол хүний амьдрал ахуй тэгш дүүрэн байна гэдэгт эргэлздэггүй ээ.

-Сүүлийн үед засаглалыг тэнцвэртэй байлгах хэрэгтэй гэсэн яриа их гарч байна. Хан-Уул дүүргийн хувьд энэ байдал ямархуу байдалтай байгаа вэ?

-Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй гэж монголчууд маань ярьдаг байхаа.  Хүн  амын 40 хувийн саналыг авсан улс төрийн том хүчнийг хүлээн зөвшөөрөхгүй,  бүлгийг нь байгуулуулахгүй, байнгын хороодод оруулахгүй, саналыг нь сонсохгүй байна гэдэг бол ард түмний зарим хэсгийг дуугүй бай гэсэнтэй агаар нэг. Хяналтгүй төр, хяналтгүй засаглал гэдэг бол угтаа дарангуйлал шүү дээ. Тиймээс жолоогүй төрд хазаар зүүж, хяналтгүй төрийг тэнцвэржүүлэх нь ардчиллын үнэт зүйлд, Монголын ард түмний язгуур эрх ашигт бүрнээ нийцнэ гэж  үзэж байгаа.  Хан Уул дүүрэгт энэ зарчим алдагдаад 4 жил болж байна шүү дээ, бодит бэлхэн жишээ энд байна. Үүнийг тэнцвэртэй, хяналттай засаглал байна гэж би л лав хэлж  чадахгүй.

- Та бүхэн өөрсдийн мөрийн хөтөлбөрийг хэрэгжсэн тохиолдолд Хан-Уул дүүрэгт ямар ахиц гарна гэж төсөөлж байгаа вэ?


- Иргэд нь эрүүл саруул, амьдралын зөв хэвшилтэй, ажилтай орлоготой, шинэ сайхан орох оронтой, аюулгүй амьдрах орчинтой, тохилог сайхан хороотой, хоггүй хөрс, усны бохирдолгүй,  төрийн үйлчилгээ иргэн бүрт тэгш, түргэн шуурхай, авилга, хүнд сурталгүй хүрдэг, нээлттэй засаглалтай, иргэдээсээ асууж, иргэдтэй зөвлөж байж аливаа  томоохон бүтээн байгуулалтыг эхлүүлдэг, иргэн төвтэй, утаагүй, түгжрэлгүй, зөв төлөвлөлт, зөв зохион байгуулалттай шинэлэг, шилдэг дүүрэг л болно.

-Мэдээж та бүхний гол өрсөлдөгч ардчилсан намынхан байна гэдэг нь тодорхой. Өнгөрсөн дөрвөн жилд АН танай дүүрэгт ялалт байгуулсан. Тэдний дөрвөн жилийн ажилд та нар ямар дүгнэлт хийж байна?


-Иргэд маань аль хэдийнээ дүнгээ тавьчихсан.  Төрийн албан хаагчид хэрхэн ажлаасаа халагдсаныг, хороодын ажил ямар түвшинд байгааг, газар хөзөр иргэндээ олгогдсон эсэхийг, АН хоёр намын байртай, хоёр даргатай, хоёр тамгатай байсныг, талцаж муудалцсаныг, иргэддээ яаж хандсаныг, хог хаягдал ямар байгааг, тохижилтын ажил яаж явсныг надаар хэлүүлэлтгүй иргэд мэднэ.  Би иргэдийнхээ өмнөөс дүн тавих нь илүүц.

-Сүүлийн асуултыг танд үлдээе. Дүүргийнхээ сонгогчдод хандан юу хэлмээр байна?

-Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагадаа төлөөллөө сонгох хариуцлагатай эрх, үүрэг сонгогч та нарт   маань байгаа. Сонголт зөв байваас төрийн явдал зөв зүйтэй явж, үйлс бүхэн урагштай байдаг учиртай.
Монголчууд бид оюуны өндөр чадавхитай, хурц сэргэлэн ухаантай ард түмэн.  Бидэнд зөвхөн зөв бодлого, зорилго зүтгэл, сэтгэлийн их тэнхээгээ шавхах шаардлага л тулгарч байна. Өнөөдрийн ажилгүйдэл, ядуурал газар авсан үед аль болох олон хүн ажлын байраар хангагдаж, аль болох олон хүн амьдрах орон байрныхаа нөхцөлийг сайжруулах ёстойг бид ухаардаг. Бид хөдөлмөрлөж байж л ядуурал, ажилгүйдэл, амьдралын аливаа бэрхшээлээс  ангижрах болно.
Та бүхэн энэ удаагийн орон нутгийн сонгуульд МАН-ыг дэмжээрэй, манай намын нэр дэвшигчдийг дэмжээрэй. Бид  та бүхний итгэлийг даан ажиллаж чадна гэж хэлэх байна.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • bathuu (202.126.91.152)
    Khan-Uul duuregt ungursun 4 jil ardchilsan nam yalalt baiguulaad sain ajillaagui. Huguu chirsen dee. Odoo MAN yalbal zugeer baih. Gehdee yalah magadlal hetsuu dee.
    2012 оны 11 сарын 11 | Хариулах
  • (183.81.169.21)
    Ийм худлаа гарууд одоо болио. Хийж чадах юмгүй байж нэг их цэцэрхсэн юмнууд. Тэгээд л 4 жил ууж идээд алга болдог биз дээ.
    2012 оны 11 сарын 11 | Хариулах
  • (133.5.11.10)
    Ene garch chadahuu
    2012 оны 11 сарын 11 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Женев хотноо зохион байгуулагдсан Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хурал өндөрлөлөө
    3 цаг 14 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    3 цаг 22 мин
  • 14 байршилд явган хүний замыг шинэчилж байна
    4 цаг 47 мин
  • Аюулгүй байдал, гадаад бодлого болон Төсвийн байнгын хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлав
    4 цаг 55 мин
  • Амралтын өдрийн жор: Маалинга, арвайн гурилтай панкейк
    5 цаг 6 мин
  • Улаанбаатарт 26 градус дулаан байна
    5 цаг 7 мин
  • Линдзи Хойл: Хоёр орны хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн төлөө хамтран ажиллана
    21 цаг 15 мин
  • Л.Алтангэрэл: Сэлбэ голын доор чулуун бэхэлгээ хийснээр лаг хагшаас тогтохгүй, гол тунгалаг байна
    22 цаг 5 мин
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Олон Улсын Парламентын Холбооны Ерөнхийлөгч Тулиа Аксонтой албан ёсны уулзалт хийлээ
    22 цаг 34 мин
  • Чингис хаан нисэх буудлын “Линк” бизнес танхимаас Голомт банкны картаараа буцаан олголт аваарай
    22 цаг 39 мин
  • С.Шижирбат: 23 жил Монголчууд допингийн хэрүүл хийлээ, хавтгайрсан гэдгээ бүгд мэднэ
    23 цаг 6 мин
  • Г.Ган-Очирыг Франц, Монгол хоёр улс Интерполоор эрэн сурвалжилж байна
    23 цаг 37 мин
  • 2025 оны эхний долоон сарын байдлаар 420 хүүхэд зам тээврийн осолд өртжээ
    23 цаг 41 мин
  • 2026 оны төсвийн төсөлд олон нийтээс санал авч эхэллээ
    Өчигдөр 13 цаг 52 мин
  • Сэлбэ хот, Дамбадаржааг дулаанаар хангах 63 МВт дулааны цахилгаан станц ирэх онд ашиглалтад орно
    Өчигдөр 13 цаг 04 мин
  • Улаанбаатар Трам төслийн Ахлах инженер Б.СОДБААТАР: “УЛААНБААТАР ТРАМ” ТӨСЛИЙН ШАВ ТАВЬСАН ГЭХ МЭДЭЭЛЭЛ ТАШАА
    Өчигдөр 12 цаг 24 мин
  • Наймдугаар сарыг угтах НАЙМАН шүлэг
    Өчигдөр 12 цаг 02 мин
  • ХӨСҮТ: 0-4 насны 2884 хүүхэд улаанбурханаар өвджээ
    Өчигдөр 10 цаг 39 мин
  • Наймдугаар сард болох Үндэсний бөхийн барилдаанууд
    Өчигдөр 10 цаг 14 мин
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
    Өчигдөр 10 цаг 02 мин
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" болсон Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • "Зохиолын дууны Ханхүү", Ардын жүжигчин С.Жавхлангийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 БАРИМТ: Дэлхийн шилдэг дуурийн дуучин МУАЖ Э.Амартүвшин
  • Наймдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Танилц: Увс аймгийн 100 жилийн ойн барилдаанд зодоглох Улсын цолтой бөхчүүд
  • Улсын арслангуудад "Аймгийн арслан" цол хэрэгтэй болсон уу?
  • Цахилгаан Зоригоо "захиалгат" Зоригоо болсон нь
  • Үнэн хол биш
  • Дархан аварга Н.Батсуурь өвөөгийнхөө 80 жилийн өмнөх амжилтыг өнөөдөр "давтах" уу?
  • Наймдугаар сард болох Үндэсний бөхийн барилдаанууд
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэлийн хөшөөтэй танилцлаа
  • Танилц: Увс аймгийн түүхт 100 жилийн ойн баяр наадмын хөтөлбөр
  • Д.Сумъяабазар: Зодоглохдоо Өвөрхангай аймгийнх гэж цоллуулдаг байлаа, их хүмүүний мэлмий гийсэн ойн бөхийн байг даалгүй яах вэ
  • С.Жавхлан: Нэг л гайхам сонин энергийн орчинд орж үзлээ
  • 100 жил: Сүрлэг уулс, их нууруудын түрлэгтэй Увс аймгийн тухай бид юу мэдэх вэ?
  • МАН дотор хотын даргын сунгаа эхэлж, Ерөнхийлөгчийн фракц Я.Содбаатарыг сойж байна
  • Өөрийн эрхгүй түрэн дуулах Увсын сүлд дуунууд
  • Л.Энх-Амгалан: С.Жавхлан зүгээр нэг дуугаа дуулж, уран бүтээлээ туурвиагүй
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" болсон Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • "Зохиолын дууны Ханхүү", Ардын жүжигчин С.Жавхлангийн тухай сонирхолтой 24 баримт
  • Цахилгаан Зоригоо "захиалгат" Зоригоо болсон нь
  • Улсын арслангуудад "Аймгийн арслан" цол хэрэгтэй болсон уу?
  • Танилц: Увс аймгийн 100 жилийн ойн барилдаанд зодоглох Улсын цолтой бөхчүүд
  • ИРГЭД: Бүх шийдвэрийг зөрчөөд өдөр шөнө, бороо шороо хамаагүй орон сууц барьж байна
  • С.Жавхлан: Нэг л гайхам сонин энергийн орчинд орж үзлээ
  • Өөрийн эрхгүй түрэн дуулах Увсын сүлд дуунууд
  • Энгийн болон аюултай хог хаягдлын байдалд улсын хэмжээнд хяналт шалгалт явагдаж байна
  • Дархан аварга Н.Батсуурь өвөөгийнхөө 80 жилийн өмнөх амжилтыг өнөөдөр "давтах" уу?
  • Л.Энх-Амгалан: С.Жавхлан зүгээр нэг дуугаа дуулж, уран бүтээлээ туурвиагүй
  • Үнэн хол биш
  • 100 жил: Сүрлэг уулс, их нууруудын түрлэгтэй Увс аймгийн тухай бид юу мэдэх вэ?
  • Дунд гол дагуу 11.1 км урт талбайг цэвэрлэж, 68.3 тонн хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт хүргүүлжээ
  • Д.Сумъяабазар: Зодоглохдоо Өвөрхангай аймгийнх гэж цоллуулдаг байлаа, их хүмүүний мэлмий гийсэн ойн бөхийн байг даалгүй яах вэ
  • Танилц: Улаанбаатарын "Их дуулга"-аас медаль хүртсэн тамирчид
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэлийн хөшөөтэй танилцлаа
  • Олон улсын газарзүйн 21 дүгээр олимпиад үргэлжилж байна
  • 24 БАРИМТ: Дэлхийн шилдэг дуурийн дуучин МУАЖ Э.Амартүвшин
  • Увс 100 жил: Дархан аварга Н.Батсуурь түрүүлж, Улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэлээ
24 баримт
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • 24 БАРИМТ: Дэлхийн шилдэг дуурийн дуучин МУАЖ Э.Амартүвшин
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • "Зохиолын дууны Ханхүү", Ардын жүжигчин С.Жавхлангийн тухай сонирхолтой 24 баримт
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" болсон Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК