

2009 оноос өмнө улсын хэмжээнд үндэсний үйлдвэрүүд жилд 4000 орчим тонн ноосыг худалдан авч, бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байжээ. Харин малчдын бэлтгэдэг үндэсний үйлдвэрт тушаасан ноосны кг тутамд урамшуулал өгдөг болсноос хойш үйлдвэрүүдийн ноос бэлтгэл илт нэмэгдэж, энэ жил 14.7 мянган тонн ноос бэлтгэсэн нь өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад 2-3 дахин өссөн юм байна.
Одоогийн байдлаар нийслэлд 800 гаруй ажилчинтай 56 ноос угаах үйлдвэр ажилладаг бол орон нутагт 201 өрхийн болон жижиг, дунд үйлдвэр үйл ажиллагаа явуулдаг байна.
Д.Идэр